АНУ-ын Миссүригийн их сургуулийн англи хэлний сургалтад суралцах багш нарыг шалгаруулав
АНУ-ын Миссүригийн их сургуулийн англи хэлний сургалтад хоёр сарын хугацаатай үнэгүй суралцах багш нарыг сонгон шалгарууллаа. Шалгаруулалтад бүрэлдэхүүн сургуулийн 12 багш оролцсоноос ЭЗБС-ийн багш Г.Гантогоо, захирлын туслах Б.Мөнхжаргал нар шалгарч 6-р сарын 7-оос 8-р сарын 01-ийг хүртэл суралцахаар боллоо. Багш нараас Тalk talk English сургалтын төвийн багш Patrick Kennedy унших, бичих, сонсох чадварын шалгалт авч шалгаруулав.
АНУ-ын Миссүригийн их сургуультай өнгөрсөн оны 3-р сард сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Тус сургууль нь 1905 онд байгуулагдсан бөгөөд 185 чиглэлээр бакалаврын, 52 чиглэлээр эрдмийн зэргийн, 5 чиглэлээр докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Одоогоор 85 улсын 1500 гаруй оюутан тус сургуульд суралцан боловсрол эзэмшиж байна.