АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ Боловсролын шинэчлэл, инноваци

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2015-04-17 11:43:28

ХУРЛЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хурлын нэр:
Англи хэл дээр: Meeting Asia & Pacific Nation Network and International Conference of Women in STEM in Mongolia.
Монгол хэл дээр: Ази номхон далайн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал.
 
Хурлын сэдэв:
Англи хэл дээр: Education Reform and Innovation.
Монгол хэл дээр: Боловсролын шинэчлэл, инноваци
 
Хурлын товч танилцуулга:
Ази номхон далайн бүс орнуудын чуулга уулзалт нь 2011 оноос жил бүр зохиогдож байгаа бөгөөд 2011 онд Австралийн Аделейд, 2012 онд Малайзын Куала Лампур, 2013 онд Тайваны Тайпай, 2014 онд БНСУ-ын Сөүл хотуудад тус тус зохион байгуулагдсан ба 2015 онд ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол улсад зохион байгуулах эрхийг авсан. Тус чуулга уулзалт нь ази номхон далайн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал гэсэн нэрээр “Боловсролын шинэчлэл, инноваци” сэдвийн дор 2015 оны 6-р сарын 25-27 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
 
Хурлын зорилго:
Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг манлайлан дэмжих боловсролын загвар, зарчим, инженерийн боловсролын ирээдүйн чиг хандлагыг бодитойгоор тодорхойлох.
 
Хурлын зорилт:
1.  Монголын эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг олон улсад таниулах, харилцан туршлага солилцох,
2.  Инновацийн ахиц дэвшлийг тодорхойлох,   судалгааны чиглэл, арга зүйн талаар шинэ мэдээлэл авах 
3.  Боловсролын шинэчлэл, инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх,
4.  Боловсролын шинэчлэлд тулгарч буй асуудлуудыг цаашид авбал зохих арга хэмжээ, бодит арга замуудыг тодорхойлох,
5.  Олон улсын байгууллагаас болон засгийн газраас авах дэмжлэг, чиглэлийг тодорхойлсон бодлогын баримт бичгүүдийг боловсруулах
 
Хүлээгдэж буй үр дүн:
Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг манлайлан дэмжих боловсролын загвар, зарчим, боловсролын ирээдүйн чиг хандлагыг бодитойгоор тодорхойлсноор судалгаа, сургалтын түвшнийг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, инженерүүд, инновацийн судлаачид, судалгааны байгууллагуудын идэвхийг өрнүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.