“Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” симпозиум

Нийтлэгч : .
Огноо: 2014-12-08 03:00:04

"Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” симпозиум

 

“Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” симпозиум өнөөдөр /2014.12.04/ ХААИС-ийн “Хатан туул” театрт боллоо.

 Тус хурлыг Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Эмнэлгийн сургуулийн Халдварт-паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим, Анагаахын Шинжлэх  Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийн Бичил-амь, дархлаа судлалын тэнхим, Монголын Дархлаа, Бичил-амь судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм.

Хурлаар хүн, мал амьтны халдварт өвчний молекул, эпидемологийн оношлогоо, эмчилгээний чиглэл, шинэ сэргэж буй халдварыг эрт илрүүлэх, тандалт, хяналт, бичил амь судлалын салбарын ололт, амжилттай танилцах, мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох боломжийг нээх зорилготой судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулав.

Симпозиум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Мал Эмнэлгийн сургуулийн Халдварт-паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим, Анагаахын Шинжлэх  Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийн Бичил-амь, дархлаа судлалын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Хурлаар хэлэлцсэн бичил-амь судлал, халдварт өвчин судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилтэд шинэ технологийг хүний эмч, малын эмч, эрдэмтэн судлаач нарт хүргэх аж.