“Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн тухай хэлэлцүүлэг болов

Нийтлэгч : .
Огноо: 2014-12-10 03:28:43

Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн тухай хэлэлцүүлэг болов

 

ХААИС-ийн Суурь боловсролын төвийн Нийгмийн ухааны тэнхимээс “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн тухай хэлэлцүүлгийг Захиргааны байрны хурлын танхимд /2014.12.09/ зохион байгууллаа. ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албанаас багшийн болон оюутны хөгжлийн судалгаан дээр тулгуурласан, урт хугацааны хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд оюутны хөгжлийн хөтөлбөрийг Нийгмийн ухааны тэнхим гүйцэтгэж байгаа аж.

Тиймээс тухайн тэнхимийн хамт олон гадны хөгжингүй орны их, дээд сургуулиудын оюутны хөгжлийн асуудлаар баримталдаг бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаарх судалгаа, манай их сургуулийн орчин нөхцөлд хэрэгжүүлэх боломжийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, багш нарын төлөөлөл оролцлоо. Дээрх хөтөлбөрийг улам боловсронгуй болгохын тулд удирдлагуудын саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь энэ юм. Энэ хурлаас гарсан саналыг хөтөлбөрт тусгасаны дараа оюутан, багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Тус хөтөлбөрийн зорилго нь эзэмшсэн мэдлэгээ үр ашигтайгаар ашиглаж чадахуйц, хувь хүний болон мэргэжлийн чадвар эзэмшсэн, цаашид өсч дэвжих хүсэл тэмүүлэлтэй иргэн бэлдэхэд чиглэгдэж байгаа юм.