Австри Улсын Eurasia-Pacific UNINET-ийн докторын болон докторын дараах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2015-01-27 08:51:31

Австри Улсын Eurasia-Pacific UNINET-ийн
докторын болон докторын дараах сургалтын
тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
 
ДОКТОРЫН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ
 
1.      Тэтгэлгийн хугацаа: 6 сар хүртэл
2.      Тэтгэлгийн хэмжээ: сард 940 евро
 
ДОКТОРЫН ДАРААХ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ
 
1.      Тэтгэлгийн хугацаа: 6 сар хүртэл
2.      Тэтгэлгийн хэмжээ: сард 1040 евро
 
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД
 
o   Technical Sciences
o   Natural Sciences
o   Medicine
o   Agricultural Sciences
o   Environmental studies
o   Economic Sciences (including Tourism research)
o   Humanities and Social Sciences
o   Arts and Music
 
ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
Докторант:
·         Магистрын зэрэгтэй байх
·         ХААИС-ийн докторант байх
·         Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
·         Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
·         Тэнхмийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
·         EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх
 
Пост док:
·         Докторын зэрэгтэй байх
·         ХААИС-д ажилладаг байх
·         Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
·         Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
·         Тэнхмийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
·         EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх
 
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
 
1.      Өргөдлийн анкет-Application form (татаж авах холбоос: http://www.eurasiapacific.net/index.php?page=content&pid=32)
2.      Хувийн намтар-CV
3.      Хэвлэгдсэн бүтээлийн жагсаалт-List of publications
4.      Судалгааны ажлын төлөвлөгөө-Description of research project
5.      Докторын хөтөлбөрт бол магистрын диплом, докторын дараах хөтөлбөрт бол докторын диплом-Certificate of previously completed degree
6.      Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилга-Letter of acknowledgement from an academic supervisor in Austria
7.      Удирдагч багшийн тодорхойлолт (гарын үсэг зурсан байх)-Academic supervisor’s statement from the home University (signed by him/her in person)
8.      Эдгээр бичиг баримтын хуулбар-Copy of all required documents
9.      Эргэж ирэхэд нь ажлын байраар хангана гэсэн сургуулийн тодорхойлолт-Confirmation of re-employment from the home institution
 
БҮРТГЭЛ
 
Бичиг баримтаа бүрдүүлсэн багш, судлаач нар Захиргааны албаны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн (Г.Уянга) 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 6 тоотод бүртгүүлнэ үү.
 
EURASIA-PACIFIC UNINET-ИЙН ГИШҮҮН АВСТРИЙН ИХ СУРГУУЛИУД
 
 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: http://www.eurasiapacific.net/
 
 
 
ХААИС-ийн Захиргааны алба
Утас: 341153