Уялга үг
Монгол улс өдгөө хүртлэх түүхэндээ “ Монгол сэтгүүлүүдэд хөдөө аж ахуйн талаар нийтлэгдсэн өгүүллийн бүртгэл 1964, “БНМАУ-д хөдөө аж ахуйн талаар хэвлэгдсэн ном өгүүллийн ном зүйн тойм” 1971 онд 2 боть бүтээлүүдийг Улсын төв номын сангийн фондод тулгуурлан хэвлүүлж байсан байна. Харин ХААИС-ийн номын сангийн ажилтан Ж.Батцэцэг, Б.Энхжаргал нар 1970-2009 оны хооронд Монгол улсад хөдөө аж аж ахуйн талаар хэвлэгдсэн ном, бүтээлийн ном зүйг нилээд томоохон хэмжээнд эмхтгэн гаргажээ. Энэхүү бүтээл нь сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол улсад хөдөө аж ахуйн талаар туурвисан ном, судалгааны бүтээлийн талаар уншигчдад мэдээлэл өгч чадах томоохон лавлах бичиг мөн болно. Энэхүү ном зүйн бүтээл нь иргэд, уншигчид, эрдэмтэн судлаачид, хөдөө аж ахуйн мэргэжлийн бүх шатны оюутан суралцагсдын сонирхолыг зүй ёсоор татах нь эргэлзээгүй. Эмхтгэгчдийн нөр их хөдөлмөр, зүтгэл, санаачлага шингэсэн энэ бүтээл монгол орны хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, тус салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, тэдгээрийн ололт амжилтын ирээдүйн чиг хандлагын талаар бичигдсэн ном зохиолын тоймтой танилцах боломжийг олон түмэнд олгох нь дамжиггүй. Н.Эрдэнэцогт.(ХААИС-ийн ЭТХС-ийн профессор, МУ-ын төрийн шагналт, гавъяат багш, доктор, профессор, ХААШУ-ны академийн академич)