Японы Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

Нийтлэгч : .
Огноо: 2015-05-29 12:07:39

Японы Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

Японы Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг, ХААИС хамтран Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр “Сэргээгдэх  эрчим хүч буюу хөрсний дулааныг ашиглаж, хүнсний ногоо тариалах технологи шилжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.  

Дээрх төслийг баталгаажуулахаар Төслийн удирдагч Идэ Киётака, Ивазама ХАА-н ахлах сургуулийн захирал Нишида Такео, багш Мацура Наояа, Мацуда Наояа нар өчигдөр /2015.05.28/ ХААИС-д зочилж, хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Төсөл 2016 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих бөгөөд төсөлд хэрэглэх үр, үрсэлгээ нийлүүлэх, хөрсний шинжилгээ, хүнсний ногоо тариалахад тохиромжтой хөрс боловсруулах, сайжруулах, Япон улсад боловсон хүчин сургалтанд хамруулахаар гэрээнд тусгасан байна.