Монгол Улсын засгийн газраас зарласан эрэл хэрэгцээтэй 20 мэргэжил

Нийтлэгч : .
Огноо: 2015-06-15 17:59:41

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ 20 МЭРГЭЖИЛ

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 6 дугаар сарын 14-нд "Эрэлт, хэрэгцээтэй 20 мэргэжил’’-ийг тодорхойлжээ. Үүнд:

1.   Авто замын барилга,

2.   Бага боловсролын багш,

3.   Сургуулийн өмнөх боловсролын багш,

4.   Байгалийн ухааны багш,

5.   Хими, биологийн багш,

6.   Гидер геологи,

7.   Гидермеханик,

8.   Уул уурхайн ашиглалт, технологи,

9.   Усны нөөц экологи,

10. Уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт,

11. Мэдээллийн систем,

12. Малын эмч,

13. Нефтийн хадгалалт тээвэрлэлт,

14. Сантехник инженерийн байгууламж,

15. Сэргээгдэх эрчим хүч,

16. Нано технологи,

17. Био технологи,

18. Цөмийн энергийн мэргэжилтэн,

19. Эмнэлзүйн анагаах ухаан гэх мэргэжилүүд багтаж байгаа аж.

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр мэргэжлээр суралцдаг оюутнуудад урамшуулалт тэтгэлэг, үндэсний тэтгэлэг олгох журмыг батлан гаргасан.

 

 

Мөн малчин өрхийн хүүхэд, өрхийн нэг гишүүнд ногдох орлого бага, амьжиргааны баталгаат төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч, гэрээт цэргийн албан хаагч, Засгийн газраас эрэлттэй гэж тогтоосон мэргэжлээр суралцаж байгаа гурваас дээш голч дүнтэй оюутнууд сүүлийн хоёр жилээ зээл авч төлбөрөө төлөх нэмэлт заалт оруулж өгсөн байна. Үндэсний тэтгэлэг энэ сараас олгогдох бол урамшуулалт тэтгэлэг сурлагын дүн харах учраас энэ улирлаас хэрэгжиж эхлэх аж. www.chuhal.mn