ХААИС-ийн “Нарт” төв сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болно

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2015-06-22 17:51:58

ХААИС-ийн “Нарт” төв сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болно

ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний “Нарт”төв,ХБНГУ-ын Эрчим хүчний технологи, Эдийн засгийн яам болон Эрчим хүчний Агентлаг, “ХЕОСЭнержи” ХХК-нийтусламжтайгаарнөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болно.
Германы эрчим хүчний агентлаг нь (dena) “Нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэх нь” /2014-2015/ хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд,олон нийтийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх, нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, техникийн ашигтай ажиллагааг таниулах зорилготойгоор ХААИС-тай хамтран ажиллаж байгаа юм.
Нөгөө талаасцахилгаан, эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болсоноорХААИС-ийн магистр, докторын түвшний оюутнууд энэ чиглэлээр судалгааны ажил хийх болон сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийх таатай нөхцөл бүрдлээ.
Нарт төвд суурилуулагдах нар, салхины сэнс нь 10м\с-н хурдтай салхитай үед 15 кватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Сэнсийг Австрийн“СТЕП энержисистемс” компаний технологиор үйлдвэрлэсэн бөгөөд энэ компанитай“ХЕОС Энержи” компани нягт хамтран ажиллаж СТЕП V2GL гэсэн оновчтой хувилбарыг боловсруулжээ. Мөн механик бүрэлдэхүүн хэсгийг Германд үйлдвэрлэж, цахим хяналт системийг “СТЕП энержисистемс” компанид хийсэн байна.
Дээрх төхөөрөмжийг ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний “Нарт” төвд угсарч эхлээд байгаа бөгөөд 6-р сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлнэ. 2006 оны байдлаар Дэлхийн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас (Дэлхийн цахилгаан эрчим хүчний 15%), 1.3%-ийг нарны эрчим хүчнээс (solar hot water - нарны дулаанаар усыг халаан хэрэглэх), үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна.

Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбумаас 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгдээ.