Доктор Клаус Хоффманнд ХААИС-ийн хүндэт доктор цол олгов
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналыг үндэслэн ХБНГУ-ын “ХЕОС энержи” компанийн захирал, доктор Клаус Хоффманнд ХААИС-ийн хүндэт доктор цол олгосныг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга 7-р сарын 3-нд гардуулан өглөө.
Тэрбээр ХААИС-тай хамтран dena-RES төслийн хүрээнд нар, салхины эрчим хүчний бага оврын төхөөрөмжийг Монгол улсад анх удаа оруулж ирсэнээр сургалт, судалгааны НАРТ төв нөхөн сэргээгдэх эрчим хүчний байнгын эх үүсвэртэй боллоо. Ингэсэнээр оюутан, судлаачид судалгааны ажлаа үр дүнтэй хийх боломж бүрдсэн юм.
Мөн судалгааны төвийн оюутны дотуур байранд бие даасан жижиг нарны дэлгэц систем суурилуулж, сургалтын зориулалтаар ашиглагдах хоёр МОДЕЛЬ бэлгэллээ. Дээрх төсөл нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байна.