ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2015-04-20 13:49:42

ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 

 

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

 

Вьетнам Улсад 13 иргэнийг бакалаврт /байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт/, 2 иргэнийг магистрт  /инженер/;  

Лаос Улсад 8 иргэнийг бакалаврт /инженер, аялал жуулчлал/; 

Куба Улсад 1 иргэнийг бакалаврт /анагаах ухаан/ суралцуулна.  

 


Бакалавр

ХААИС-ийн 1,2-р ангийн 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудыг 2015 оны 04-р сарын 23-ныг дуустал Захиргааны байрны 2 давхарт 6 тоотод бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ: 
- голч дүнгийн хуулбар 
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- шалгалтын хураамж 10000 төгрөг авчирна уу.
 

 

Магистрантур  

Магистрантурын сонгон шалгаруулалтад бакалаврын зэрэгтэй /3.0 ба түүнээс дээш дипломын голч дүнтэй/ 35 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25ы өдрийн 10.00-17.00 цагтХүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.

Үүнд: 

-       анкет 

-       иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-       бакалаврын диплом, дүнгийн жагсаалтыг эх хувь түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-       хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт 
-       шалгалтын хураамж 15000 төгрөг   

 

Дэлгэрэнгүй мэдээллийг линкээс үзнэ үү: http://www.meds.gov.mn/150415

 

 

ЗАХИРГААНЫ АЛБА

Утас: 341153