Говь-Алтай аймгийн 11 сурагч ХААИС-д суралцахаар сонгожээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-04-27 14:30:22

Говь-Алтай аймгийн 11 сурагч ХААИС-д суралцахаар сонгожээ

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төв хамтран сурагчдыг сонгосон мэргэжлийнх нь дагуу сургуультай танилцуулах хөтөлбөр зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт аймаг, сумдын ЕБС-ийн төгсөх ангийн 84 сурагч хамрагдан Улаанбаатар хотноо 2 өдрийн турш сонгосон сургууль, мэргэжлийнхээ онцлогтой танилцахаар ирлээ.

Тэдгээрээс 11 сурагч ХААИС-д суралцахаар сонгожээ. Сурагчдыг сургуулийн удирдлага хүлээн авч уулзан, цаашид суралцах орчин нөхцөл, боломжийн талаар танилцуулав. Тэд бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгээр зочилж, сургалтын хөтөлбөр болон багш, оюутан залуустай уулзаж, танилцах юм.