Багш ажилчдад зориулсан сургалт

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2015-04-29 14:35:16

Багш ажилчдад зориулсан сургалт
 
2015 оны 4 дүгээр сарын 29, 30,  5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын алба, Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран нийт багш ажилчдын дунд “Албан хэрэг хөтлөх арга зүй” “Багшийн ёс зүй”, “Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх асуудал ба түүний арга зүйн асуудал” сэдэвт сургалтуудыг зохион байгуулах гэж байна.
“Албан хэрэг хөтлөх арга зүй” сургалтаар албан бичиг төлөвлөж боловсруулах арга барилд  суралцах бол  “Багшийн ёс зүй” сургалтаар багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг хэрхэн зохицуулах тухай мэдлэг эзэмших юм. Энэ сургалт нь ХААИС-ийн шинэ  залуу багш нарт зориулагдсан болно. 
Монгол улсын хувьд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж дэлхийн жишигт хүргэх зорилгоор олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл юм. Энэ ажлын гол зорилго нь их дээд сургуулиудын сургалт явуулж байгаа хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудын түвшинд ойртуулан шинэчлэх, дэвшилтэт сургалтын арга технологиудыг нэвтрүүлэх явдал юм.
Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилэн баталсантай холбоотой их, дээд сургуулиуд хөтөлбөрийн шинэчлэлийг богино хугацаанд хийх шаардлага гарч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн ухааны тэнхимээс “Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх асуудал ба түүний арга зүйн асуудал“ сургалтыг зохион байгуулах гэж байна.
Дээрх сургалтын талаарх мэдээллийг бүрэлдэхүүн сургуулидын сургалт эрхэлсэн орлогч захиралуудаар дамжуулан хүргүүлсэн бөгөөд сургалтанд хамрагдагсдад  сертфикат олгох юм.