Монголын их дээд сургуулийн консорциум, АНУ-ын TotalEdit.com байгууллага хооронд санамж бичиг үзэглэв
Монголын их дээд сургуулийн консорциум, АНУ-ын TotalEdit.com байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх ёслол 4-р сарын 28-нд ШУТИС-ийн хурлын танхимд боллоо. Гэрээ байгуулснаар эрдэм шинжилгээний бүтээлийн хэл, найруулга зүйг хянах online үйлчилгээг хямдралтай үнээр авах боломж гишүүн сургуулиудын судлаачдад нээлттэй боллоо.
Дээрх үйлчилгээг Монголын эрдэмтэн, судлаачдад танилцуулах зорилгоор АНУ-ын Питтсбургийн их сургуулийн Боловсролын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, TotalEdit.com –ийн Академик түншлэлийн дэд захирал, профессор Кейт Робертсон Монголын их дээд сургуулийн консорциумын урилгаар Монгол улсад 4-р сарын 27-30-ны өдрүүдэд ажиллав.
Тэрбээр консерциумын гишүүн сургууль болох ЭМШУИС, ХААИС, ШУТИС, СУИС-иар зочилсоны зэрэгцээ, олон улсын сэтгүүлд бүтээл нийтлүүлэх, хянан тохиолдуулахад гардаг бэрхшээл ба боломжийн талаар судлаачдад лекц уншлаа.