Чөлөөт бөхийн тэмцээнд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-05-01 12:51:23

Чөлөөт бөхийн тэмцээнд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Монголын оюутны спортын “Универсиад-2015” их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 4-р сарын 24-26-нд боллоо. Нийт 20 сургуулийн 300 гаруй тамирчид, 16 жинд өрсөлдсөнөөс манай 4 оюутан 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

ХААИС-иас нийт 10 оюутан оролцсоноос Б.Өсөхбаяр /МЭС-ийн II курс/ 65 кг-ийн жинд мөнгө, С.Сүхбат /ИТС-ийн ЦХ-ын II курс/ 70 кг, Б.Нямсамбуу /АЭС-ийн ГЗБ I курс/ 86 кг, Б.Болдмаа /АЭС-ийн БХҮ-ний II курс/ 55 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ.

Мөн олс таталтын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 17-18-нд болов. Нийт 16 байгууллагын эмэгтэй, 19 байгууллагын эрэгтэй тамирчид өрсөлдлөө. Тэмцээнд ХААИС-иас 3 баг оролцсоноос эрэгтэй 640 кг-д, эмэгтэй 520 кг-д 4-р байрыг тус тус эзэллээ. Дээрх тэмцээнүүдийн дасгалжуулагч багшаар Я.Алтангэрэл ажиллав.