“Хөтөлбөрийн шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн болов

Нийтлэгч : .
Огноо: 2015-05-08 13:18:11

 “Хөтөлбөрийн шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн болов

“Хөтөлбөрийн шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд өнөөдөр /2015.05.08/ боллоо. Зөвлөгөөнд БШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээ төслийн баг, Швейцарын хөгжлийн агентлагын Малын эрүүл мэнд төслийн баг, Английн хатан хааны Мал эмнэлгийн сургуулийн профессорууд, ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцов.

ХААИС нь Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хөтөлбөрөө шинэчилж байгаа бөгөөд олон талын хамтын оролцоог чухалчилж байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд холбогдох яамд, мэргэжлийн байгууллага, ажил олгогчид, судлаачдын төлөөллийг оролцуулан ХАА-н мэргэжлийн чиглэл бүрээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ингэсэнээр төгсөгчид ажлын байран дээр мэргэжлийн ямар ямар ур чадвар эзэмшсэн байх хэрэгтэй талаарх ажил олгогчдын саналыг хөтөлбөртөө тусгаж байгаагаараа онцлог юм.

Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагын Малын эрүүл мэнд төслийн хүрээнд шинэчилж байгаа бөгөөд Английн хатан хааны Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж байна.