ХААИС-ийн Эрдмийн хамт олон ОУ-ын багш нарын баярын 21 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-10-09 16:34:53

ХААИС-ийн Эрдмийн хамт олон ОУ-ын багш нарын баярын 21 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Эдийг засгийн голлох салбаруудын нэг ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг цор ганц сургууль болох ХААИС-ийн эрдэмтэн багш нар Монголын багш нарын баярын 49, Олон улсын багш нарын баярын 21 дэх өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

            Монголын багш нарын баярыг Олон улсын багш нарын баярын өдөртэй нэгтгэн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэх болсоор хоёр дахь жилтэйгээ золгож байгаа билээ.

            ХААИС-ийн Багш нарын баярын үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд. Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга А.Бакей нар хүрэлцэн ирж эрдмийн хамт олны баяраас хуваалцлаа.

            ХААИС-ийн багш нарын баярын үйл ажиллагааг Монгол улсын засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд. Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга А.Бакей, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар үг хэлэн нээж нийт эрдэмтэн багш нартаа баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүслээ.

            Монгол улсын засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд. Лу.Гантөмөр баярыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд ХААИС улс, эх орондоо 27 000 боловсон хүчин бэлтгэжээ, ирээдүйд энэ амжилтаа бататган 27 000 компанитай болоорой” хэмээн ерөөсөн нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулах эхлэлийг хөхиүлэн дэмжсэн хэрэг боллоо.

Баярын үеэр шагналын хур бууж, шилдэг багш нарын шагналыг хүндэт зочид гардуулан өгч, баяр хүргэлээ.

            Энэ удаагийн ХААИС-ийн багш нарын баярыг ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн Б.Баасансүх захиралтай хамт олон өндөр төвшинд зохион байгуулсанд  нийт хамт нь баярлаж буйгаа илэрхийлсэн юм.