СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Түүхээс товчхон
1958 онд Ургамал судлал, Амьтан судлал, Хими, Физик-математик, Орос хэлний тэнхим байгуулагдсан.
1958 онд Ерөнхий эрдмийн факультет нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ба зарим жилүүдэд ерөнхий эрдмийн тэнхимүүд нь бусад факультетийн харъяанд
ажилладаг байв.
1999 онд Суурь боловсролын факультет болон нэрээ өөрчилж анхны мэргэжлийн ангиуд байгуулсан.
2001 онд Суурь боловсролын факультет нь Байгалийн ухааны сургууль болон өргөжсөн
2014 онд Байгалийн ухааны сургууль бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдөн зохион байгуулагдаж Суурь боловсролын төв болсон.
Эрхэм зорилго
Суурь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн орчин үеийн ололт, хэрэглээнд суурилсан сургалт, судалгаа явуулж, зах зээлийн хэрэгцээнд тохирсон, хөрвөх чадвартай, өндөр мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэхэд туслан суурь боловсролын чанарыг сайжруулахад оршино.
Багш нарын бүтэц бүрэлдэхүүн
Суурь боловсролын төв захирал-1, сургалтын менежер-1, тэнхимийн эрхлэгч-3, үндсэн багш-48, гэрээт багш-9 /намар-3, хавар-6/ гадаадын 2 багш, тэнхимийн 3 туслах ажилтан ажиллаж байна.
Суурь боловсролын төв нь ХААИС-ийн бүрэлдэхүүн бүх сургуульд суурь боловсролын хичээл заадгаараа онцлог юм.
Суурь боловсролын төвийн бүтэц зохион байгуулалт
Сургалтын орчин, материаллаг бааз
Спортын 2 заал бүхий гадаа талбай, 12-25 компьютер бүхий сүлжээнд холбогдсон зургаан лаборатори, 12 суудал бүхий гадаад хэлний дижитал лаборатори, Мэргэжлийн 4 кабинеттэй сургалт явуулж байна.
Манай хаяг:
Улаанбаатар Хан уул дүүрэг
Зайсан ХААИС-ийн Суурь боловсролын төв
Утас: 341654