Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Нийтлэгч : .
Огноо: 2015-11-06 16:28:17

Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах нэгдсэн бага хурал 11-р сарын 05-нд Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан 12 магистрант, 10 докторант судалгааны бүтээлээ хэлэлцүүлснээс шүүгчдийн нийлбэр дүнгээр:

I байрт Мал эмнэлгийн сургуулийн докторант Ц.Долгорсүрэн, Удирдагч: Доктор, дэд профессор П.Энхтуяа нарын “Биоидэвхит эхсийн бэлдмэлийн биохими, фармокологийн судалгаа” бүтээл,

II байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн докторант Ж.Мөнхбат, Удирдагч: Доктор, профессор Л.Наранхүү нарын “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн хөдөлмөрийн нормчлолын асуудалд” бүтээл,

III байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн докторант Ш.Баярдулам, Удирдагч: Доктор, профессор Ви Хао нарын “Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн орлогын статистик судалгаа” бүтээл тус тус шалгарлаа.

Харин  магистрантын шилдэг бүтээлээр

I байрт, Мал эмнэлгийн сургуулийн магистрант Ё.Мягмарсүх, Удирдагч: Доктор Ж.Бэх-очир нарын “Адууны томуу өвчний судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь” бүтээл,

II байрт, Агроэкологийн сургуулийн магистрант Ч.Лхагвасүрэн, Удирдагч: Доктор, дэд профессор Т.Оюунчимэг нарын “Нөхөн сэргээлтийн зардлыг тооцсон дүн” бүтээл,

III байрт, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн магистрант Б.Уламбаяр, Удирдагч: Доктор, дэд профессор Т.Балдан нарын “Өндгөн эс олноор ялгаруулах, дааврын шинэ хослолыг туршин, сүүний үхэрт хөврөл шилжүүлэн суулгасан ажлын дүн” бүтээл тус тус шалгарсан юм.

Тус хурлын шүүгчээр профессор Б.Баттөр, Ж.Эрдэнэбаатар, доктор Д.Байгалмаа Ш.Оюунтуяа, Л.Тогтохбуян,  А.Бат-Эрдэнэ, Д.Өлзий-Орших нар ажиллалаа.