“ХҮРЭЛТОГООТ-2015”-ийн БИОЛОГИ-ХААн салбарын шилдэгүүд тодорлоо
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2015" эрдэм шинжилгээний бага хурал 6 салбараар 2015 оны 11 сарын 02-07-ыг хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.
Биологи, Хөдөө аж ахуйн салбар хуралдаан 11-р сарын 07-нд Одон орон судлалын төвд болж шилдэгүүдээ шалгаруулсан юм.
Шилдэгээр:
Тэргүүн байр: ХААИС-ийн харьяа МЭХ-ийн Вирус судлалын лабораторийн ЭША Ё.Мягмарсүх, удирдагч Ж.Бэх-Очир нарын “Адуу, тэмээнээс ялган авсан томуугийн А хэвшлийн Н3N8 вирусын судалгаа”,
Дэд байр: ШУА, Хими-химийн технологийн хүрээлэнгийн ЭША А. Жанболат, удирдагч Н. Жахвлантөгс нарын “Соронзон нано-жижиг хэсгийн синтезлэх шинж чанар болон молекул биологийн хэрэглээ”,
Шагналт байр: ШУА, Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн, Микробиологийн лабораторийн ЭША Т. Адъяадолгор, удирдагч Ж. Энх-Амгалан нарын “Монгол орны зарим ургамал болон цагаан идээнээс ялгасан дрожжийн олон янз байдал ба сахар задлах чанар” сэдэвт бүтээл тус тус шилдэгээр шалгарлаа.