МУ-ын анхны атарчин, гавъяат агрономч А.Бадарчин оюутан, залуустай ажил, мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа
МУ-ын анхны атарчин, гавъяат агрономч А.Бадарчин ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн урилгаар хүрэлцэн ирж, оюутан залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ. Тэрээр газар тариалангийн салбарын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар сургамж, зөвөлгөө өгч, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцсан юм. Уулзалтад АЭС-ийн агрономийн 1-4 анги, Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментийн 3-4 анги, хөрс судлал , агрохимийн 3-4 ангийн 100-аад оюутан оролцлоо.
МУ-ын анхны атарчин, гавъяат агрономч А.Бадарчин нь 1959 онд атар газар эзэмших, анхны аянд оролцож, атрын Дархан сангийн аж ахуйн даргаар томилогдон, 1966 онд ХААДС-ийн агрономчийн ангийг төгсчээ. Тэрээр амьдралынхаа 56 жилийг газар тариалангийн салбартай холбосон энэ салбарын амьд түүх болсон эрдэмтэн юм.