“Мэдлэгээ хуваалцья” семинар болов
БНСУ-ын KOIKA, Японы JICA, НҮБ-ын ХХААБ, ХААИС хамтран “Мэдлэгээ хуваалцья” семинарыг 11-р сарын 25-нд Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.
Тус семинарт дээрх байгууллагуудын шугамаар дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцан, туршлага судалсан мэргэжилтнүүд оролцож, ХААИС-ийн оюутан залууст мэдлэг, туршлагаасаа хуваалцсан юм.
Тухайлбал, Монгол малын нөөц ба шийдвэрлэх асуудал, МУ-ын хот суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нөөцийг хадгалах асуудал, ХАА-н удирдлага, Хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, сонирхсон асуултад хариуллаа. Семинарт БНСУ-ын KOIKA, Японы JICA, НҮБ-ын ХХААБ, ХААИС-ийн төлөөлөл, ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутан, судлаачид оролцлоо.