Европын холбооны Erasmus Mundus Action 2 төслийн тэтгэлэг зарлагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2015-12-15 12:25:03

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ERASMUS MUNDUS ACTION 2 ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 

Тус тэтгэлэгт манай сургууль TG2 буюу 2-р бүлэгт багтаж байгаа ба бакалавр болон докторын хөтөлбөрт англи хэлний мэдлэгтэй оюутан, багш, судлаач нар хамрагдах боломжтой.

 

http://www.swap-transfer.eu/call-2015.html

 

Төслийн зохицуулагч:

 

Итали улсын Тренто ИС болон Тайланд улсын Бурафа ИС

 

Төсөлд оролцож буй их сургуулиуд:

 

·         Трентогийн ИС, Итали улс

·         Иннсбрукын ИС, Австрали улс

·         Хими Технологи, Металл судлалын ИС, Болгар улс

·         Кипрын ИС, Кипр улс

·         Дресден Технологийн ИС, ХБНГУ

·         Овиедогийн ИС, Испани улс

·         Баруун Финляндын ИС, Финлянд улс

·         Варшавын Эдийн Засгийн сургууль, Польш улс

·         Миногийн ИС, Португаль улс

 

Тэтгэлгийн өргөдлийн материал хүлээн авах эцсийн хугацаа:

 

2016.01.31

 

Мэргэжлийн чиглэл:

 

Төсөлд оролцож буй их сургуулиудын санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд /http://www.swap-transfer.eu/partners.html/

 

Хичээл эхлэх хугацаа:

 

2016.12.31

 

Тэтгэлгийн хугацаа:

 

Бакалавр: 4-6 сар

Доктор: 6 сар

 

Тэтгэлэгт багтах зардлууд:

 

Амьжиргааны зардал, аялалын зардал, даатгалын төлбөр гэх мэт.

 

Тэтгэлгийн хэмжээ:

 

Бакалавр: 1000 евро

Доктор: 1500 евро

 

Тавигдах шаардлага:

 

-          Сүүлийн 5 жилийн дотор 12 сараас дээш хугацаагаар Европын орнуудад оршин сууж, сурч, ажиллаж байсан бол өргөдөл гаргаж болохгүй.

-          Өмнө нь Erasmus Mundus тэтгэлэгт хамрагдаж байсан бол болохгүй.

 

Тэтгэлэгт өргөдөл гаргах үйл явц:

 

http://www.swap-transfer.eu/ вебсайтаар орж онлайн өргөдөл бөглөнө.

 

Бүрдүүлэх материал:

 

Бакалавр:

·         CV, дүнгийн тодорхойлолт

·         Суралцах гэрээ (Өөрийн сургуулийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулсан байх)

·         Хэлний ур чадвар (Сертификат-ALTE, IELTS, TOEFL)

·         Уг солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл ба инноваци, тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөө (Motivation letter бичих) гэх мэт.

 

Доктор:

·         CV, Эрдмийн зэрэг, цол, хэвлэгдсэн өгүүллүүд гэх мэт

·         Төслийн санал (сургалт, судалгааны хөтөлбөр, Thematic Cluster-тай холбоотой байх)

·         Хэлний ур чадвар

·         Уг солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл ба инноваци, тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөө (Motivation letter бичих)

·         Тодорхойлох захидал

·         Дэмжлэг үзүүлэх тухай захидал, хүлээн авах сургуулийн зөвлөх багшийн урилга гэх мэт.

 

 

******Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.swap-transfer.eu/call-2015.html холбоосоор орж авах буюу Захиргааны байрны 6 тоотоос асууна уу.********

 

 

ЗАХИРГААНЫ АЛБА

Утас: 341153