Магистрант оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна.

Нийтлэгч : .
Огноо: 2015-12-16 17:47:32

МАГИСТРАНТ ОЮУТАНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас санаачлан Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хөдөөгийн хөгжлийн удирдлага” байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гүзээлзгэнийн загвар аж ахуй байгуулах” төслийн хүрээнд газар тариалан, инженер технологийн чиглэлээр суралцаж буй магистрант оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох гэж байгаа болно.

Иймд газар тариалан, инженер технологийн чиглэлээр судалгааны ажил хийж буй магистрын ангийн 2 оюутанг шалгаруулан тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хамрагдах магистрант оюутанг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна.

Сургалтын тэтгэлэг олгох магистрант оюутанг шалгаруулах шалгуур үзүүлэлт

1.    Газар тариалангийн чиглэлээр суралцаж буй магистрант байх,

2.     "Монголын газар тариалан” сэдэвтэй эссе бичиж ирүүлэх, А4 хуудас 1-2 нүүр

3.    Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх,

4.    Эцэг эх нь хөдөө /суманд/ амьдардаг эсхүл хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байх

5.    Сургалт, судалгаа, олон нийтийн ажил зэрэг нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх үүнийг баталгаажуулсан багш, салбарын тэргүүлэх эрдэмтэн, тэнхим, лаборатори, албан байгууллагын тодорхойлолт

6.    Газар тариалан, хөдөө аж ахуйн машин, механикжуулалтын чиглэлээр судалгааны ажил хийдэг байх,

7.    Өөрийн судалгааны  ажпын товч танилцуулгыг бичиж ирүүлэх, А4 хуудас 1-2 нүүр,

8.    Өөрийн анкет / 1-р маягтаар/

Дээрх материалыг бүрдүүлэн 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор МДСургуульд ирүүлнэ үү.

 

МАГИСТР ДОКТОРЫН СУРГУУЛЬ