Эрдэмтэд байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр хамтран чуулж байна
ХААИС-ийн Инженер, технологи, Агроэкологи, Эдийн засаг, бизнесийн сургуулиас санаачлан “Байгалийн нөөцийн ашиглалт ба ХАА-н инженерчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2015.07.09/ зохион байгуулж байна.
Тус хуралд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Щвейцарь зэрэг орны 30 гаруй эрдэмтэн, ШУТИС, ХААИС-ийн багш, судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцон, агроэкологи, байгалийн нөөцийн менежмент, инженерийн шийдэл гэсэн гурван салбар чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.
Эрдэмтэн, судлаачид хүрээлэн байгаа орчны байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, үйлдвэрлэлд тулгамдаж байгаа бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх зорилготойгоор хуран чуулж байгаа юм.
ХАА-н үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, ухаалаг технологи нэвтрүүлэх, салбарыг тогтвортой хөгжлийн баримжаатай хөгжүүлэх нь аль ч улс орны тулгамдсан асуудлын нэг болж байгааг эрдэмтэд онцолж байна.