2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутан нарын анхааралд

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2015-08-18 16:56:52

2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутан нарын анхааралд

2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутан нар 8–р сарын 24-нөөс 8–р сарын 30 хүртэл сонгосон хөтөлбөрийн дагуу харьяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд ирж бүртгүүлнэ үү.
Шинээр элсэгч оюутан ТА харьяа сургуулийн сургалтын албанаас оюутны кодоо авна. Оюутны код гэдэг нь: Шинээр элсэгч оюутанд олгогдох бөгөөд оюутны холбогдох , анги, дүн, төлбөр зэрэг мэдээллийг харах боломж олгох, дахин өөрчлөгдөхгүй тухайн хөтөлбөр /мэргэжил/-ийг ирэлхийлсэн 7 оронтой  тоо байна.

ХААИС-ИЙН ОЮУТНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ
 
Оюутны цахим үнэмлэхээ захиалахын тулд цээж зургаа файл хэлбэрээр сургуулийн сургалтын албаны ажилтанд (тэнхимийн туслах ажилтан) өгөх шаардлагатай. Энэхүү зураг нь мэдээллийн системд хадгалагдан үлдэх бөгөөд оюутны үнэмлэхээс гадна дүнгийн тодорхойлолт,  бусад албан ёсны бичиг баримт дээр хэвлэгдэн гарах болно гэдгийг анхаарна уу. Зургийг байгалийн гэрэлгүй, тогтмол гэрэлтүүлэгтэй орчинд 3x4 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр бараан пиджак, цагаан цамцтай, их бие мөрний хэмжээний өргөнтэй, нийт зургийн 60-70% эзэлсэн байдалтай эгц урдаас авхуулсан байна.
ХААИС зураг, логотой, брэнд карт нь ХААИС-ийн оюутны үнэмлэхээр ашиглагдахын зэрэгцээ  ХААИС-ийн төв номын сан  болон бүрэлдэхүүний сургуулийн номын сангуудаар үйлчлэхээр системчлэгдсэн байна.
Мөн ХААН Банк –Хөдөө аж ахуйн их сургуулийн Ко-брэнд карт буюу оюутны цахим үнэмлэхийг авснаар, мобайл банк, Интернэт банк (дансны үлдэгдэл, хуулга авах зэрэг ), SMS банк, Мессеж төлбөрийн үйлчилгээг цахим банкны элсэлтийн хураамжгүйгээр ашиглах боломжтой болохоороо давуу талтай юм.
         Оюутны цахим үнэмлэхийг захиалахдаа дараах мэдээллийг бүрдүүлж өгнө.
1. Овог нэр  2. Регистрийн дугаар 3.Оюутны код 4.Гар утас 5. е-майл хаяг 6.Гэрийн хаяг 7.Зургийн нэр /Оюутны кодоор/ 8. ХААН банкны дансны дугаар 9. 3*4 хэмжээтэй зураг

Оюутны байранд орох оюутнуудад

2015-2016 оны  хичээлийн жилд  дотуур байранд оруулах оюутны тоогоор сургууль  бүрт квот олгоно. Тухайн сургууль олгосон квотод багтаан ямар оюутныг оруулахаа шийдвэрлэнэ.
1.      Сургууль оногдсон квотынхоо тоогоор оюутны нэрсээ гаргаж Эдийн засаг, хөгжлийн албанд өгнө.
2.      Тухайн сургуулийн оюутныг ямар байранд  оруулахыг Эдийн засаг хөгжлийн алба шийдэж хувиарлана.
3.      Дотуур байранд оюутныг 9 дүгээр сарын 01-ны өдрөөс авна.
4.      Дотуур байрны 1 жилийн  төлбөр: 
         1-р байр  420 000 төгрөг барьцаа мөнгө 50 000 төгрөг
         2-р байр   420 000 төгрөг барьцаа мөнгө 50 000 төгрөг
         3-р байр   500 000 төгрөг барьцаа мөнгө 50 000 төгрөг