ХААИС-ийн зуны сургалтад 5 орны 40 гаруй оюутан, судлаачид оролцож байна

Нийтлэгч : .
Огноо: 2015-08-19 11:31:30

ХААИС-ийн зуны сургалтад 5 орны 40 гаруй оюутан, судлаачид оролцож байна

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас Японы Ямагатагийн Их Сургууль, Герман Улсын Ханновер дахь Лейбницын Их Сургууль, Испани Улсын Лейдагийн Их Сургууль, БНХАУ-ын Зүүнхойд Ойн Их Сургуультай хамтран зохион байгуулж буй “Монгол орны нийгэм эдийн засгийн өөрчлөлт ба хүрээлэн буй орчны асуудлууд” сэдэвт олон улсын оюутны зуны сургалт 8-р сарын 10-наас 24-ны хооронд үргэлжилж байна.

Тус сургалтад 5 орны 40 оюутан, 8 багш оролцож байгаа бөгөөд 8-р сарын 10-11-ний өдрүүдэд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхим болон Цэнгэг усны нөөц, байгаль орчныг хамгаалах төвийн хурлын зааланд Understanding environmental and socio economic changes in Mongoliaсэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, багш нар, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид зэрэг 60 гаруй хүн оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Мөн зуны сургалтанд оролцогч оюутан, багш нар хөдөө орон нутагт холбогдох судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын үйл ажиллагаа болон орон нутгийн нийгэм эдийн засгийн байдалтай танилцаж, түүх соёлын дурсгалт газруудаар зочлон, монгол ахуй амьдралтай танилцлаа.