ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ
Хэн хамрагдах вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч;
1. Хагас өнчин суралцагч;
2. Малчин өрхийн суралцагч;
3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Өргөдөл;
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Боловсролын үнэлгээний төвийн батламж;
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
- Үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
- Эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/;
- Малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;
- Харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасансуралцагчийн хувьд/;
- 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;
- Зээлийн баталгаа;
СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН
АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ
4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
4.1.1. бүтэн өнчин суралцагч;
4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
4.1.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.