Архив, бичиг хэргийн сургалт боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2015-09-04 16:13:27

Архив, бичиг хэргийн сургалт боллоо

 Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг чанаржуулах, баримт бичгийн эмх цэгц, эргэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын туслах, мэргэжилтнүүдэд Архивын ерөнхий газраас мэргэжилтэн ирж /2015.09.03/ сургалт зохион байгууллаа.

Засгийн газрын 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоолоор 9-р сарын 7-11-ны өдрүүдэд БСШУЯ-нд, 9-р сарын 14-өөс 10-р сарын 09-ны өдрүүдэд харьяа байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн байна. Тиймээс улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дээрх сургалтыг зохион байгуулав.

Улсын үзлэгээр тухайн байгууллагын удирдлагын үйл ажиллагааг бичгээр тэмдэглэн албан ёсны болгон баримтжуулж байгаа үйл явц, захирал, дарга нар болон ажилтан, албан хаагчид албан хэрэг хөтлөлт, архивын талаарх хууль тогтоомж, дүрэм заавар, стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай танилцаж, зөрчилтэй тохиолдолд холбогдох арга хэмжээ авах юм байна.