Менежментийн УЛСЫН XI олимпиад зохион байгуулах журам
Нэг.олимпиадын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Хоёр. Оролцогчид
Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллеж тус бүр бакалаврын хөтөлбөрөөр (өдрийн анги) суралцаж буй шилдэг таван оюутнаас бүрдсэн 2 хүртэлх багийг оролцуулж болно.
Гурав. Олимпиадын хамрах чиглэл
- Менежментийн үндэс
- Хүний нөөцийн менежмент
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
- Санхүүгийн менежмент
Дөрөв. Олимпиадын үе шат:
Мэдлэг болон ур чадвар шалгах уралдаан гэсэн үндсэн 2 үе, 4 шаттайгаар зохион байгуулагдана.
Мэдлэг шалгах уралдаан
Нэгдүгээр үеийн I шат: Тест - Тестээр онолын мэдлэг шалгаж хамгийн өндөр оноо авсан нийт оролцогчдын 50 хувийг I үеийн II шатанд оролцуулна.
Нэгдүгээр үеийн II шат: Бодлого -Хүний нөөцийн менежментийн 1, үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн 3, Санхүүгийн менежментийн 3, нийт 7 бодлогыг бодож хамгийн өндөр оноо авсан 15 оюутан Хоёрдугаар үеийн шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Ур чадвар шалгах уралдаан
Хоёрдугаар үеийн I шат: Эссэ - Шүүгчдийн зөвлөл эссэний сэдэв, тавигдах шалгуурыг тодорхойлж оролцогсдод урьдчилан танилцуулсаны дагуу эссэ бичнэ.
Хоёрдугаар үеийн II шат: Илтгэл- Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL программ дээр боловсруулалт хийж, тооцооллоо ашиглан MS-POWERPOINT программаар илтгэл бэлтгэн илтгэх танилцуулах ба шүүгчдийн зөвлөл илтгэлд тавигдах шаардлагыг тодорхойлно.
Хүснэгт 1. Олимпиадын үе, шат, онооны хуваарилалт
№ |
Чиглэл |
I үе |
II үе |
Тест |
Бодлого |
Эссэ |
Ур чадвар |
1 |
Менежментийн үндэс |
20 |
- |
|
|
2 |
Хүний нөөцийн менежмент |
10 |
2 |
|
|
3 |
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент |
5 |
9 |
|
|
4 |
Санхүүгийн менежмент |
5 |
9 |
10 |
30 |
Боломжит дээд оноо |
40 |
20 |
10 |
30 |
Нэг болон хоёрдугаар үеийн шалгаруулалтаас цуглуулах боломжит дээд оноо 60, 40 буюу нийтдээ 100 оноо байна.
Тав. Олимпиад зохион байгуулах газар, хугацаа:
- Олимпиадын нээлтийн ёслолын ажиллагаа, нэгдүгээр үеийн I шат 2015 оны 12 дугаар сарын 03-ны Пүрэв гаригийн 900 цагаас ХААИС-ын ЭЗБС-ийн 201 тоот танхимд,
- Нэгдүгээр үеийн II шат мөн өдрийн 1400 цагаас ХААИС-ын ЭЗБС-ийн 201 тоот танхимд,
- Хоёрдугаар үеийн I шат 2015 оны 12 дугаар сарын 04-ны Баасан гаригийн 0900 цагаас ХААИС-ын ЭЗБС-ийн 215 тоотод эхэлнэ.
- Хоёрдугаар үеийн II шат мөн өдрийн 1100 цагаас ХААИС-ын ЭЗБС-ийн Лаб-3 тоотод эхэлнэ.
- Шагнал гардуулах ёслол 2015 оны 12 дугаар сарын 05 ны Бямба гаригийн 11:00 цагаас ХААИС-ын ЭЗБС-ийн 201 тоот танхимд болно.
Зургаа.Олимпиадын зохион байгуулалт
6.1 Шүүгчид, хяналтын зөвлөлийн ажиллагаа:
6.1.1 Шүүгчдийн болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг зохион байгуулагчид болон оролцогч сургуулиудын эрдэмтэн, багш нарыг төлөөлсөн зөвлөлдөх уулзалтаар батална. (Зөвлөлдөх уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны Даваа гаригийн 1100 цагт ХААИС-ийн ЭЗБС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд /№301 тоот/ болно.)
6.1.2 Олимпиадын зохион байгуулалттай холбоотой маргаантай асуудлыг зохион байгуулах комисст танилцуулж шийдвэрлүүлнэ.
6.1.3 Шүүлттэй холбоотой маргаантай асуудлыг ерөнхий шүүгчид бичгээр мэдэгдэж шийдвэрлүүлнэ. Үүнд: Олимпиадын Нэгдүгээр үеийн I шатны маргаантай асуудлыг Нэгдүгээр үеийн II шат эхлэхээс 30 минутын өмнө, Нэгдүгээр үеийн II шатны маргаантай асуудлыг Хоёрдугаар үеийн I шат эхлэхээс 30 минутын өмнө бичгээр өгсөн байна.
6.1.4 Ивээн тэтгэгч, сонирхогч бизнесийн байгууллагуудын төлөөллийг ажиглагчаар оролцуулж олимпиадын зохион байгуулалтыг хөндлөнгөөс хянуулж болно.
6.2 Олимпиадад оролцогсодыг бүртгэх, батламж олгох:
6.2.4 Бүртгэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1000 цагаас эхлэн 11 дүгээр сарын28-ны өдрийн 1700 цаг хүртэл ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим (207тоот) өрөөнд бүртгэнэ.
6.2.5 Баг оноосон нэртэй байна.
6.2.6 Бүртгүүлэхээр ирэхдээ оролцогч багийн оюутнууд өөрийн биеэр хүрэлцэн ирэх ба дараах бичиг баримтыг бүрдүүлж авчирна. Үүнд:
- Албан бичиг/Тухайн сургуулиас олимпиадад оролцуулах тухай/
- Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх
- Тухайн их, дээд сургууль, коллежид элссэн тухай ректор, захирлын тушаалын хуулбар (өдрийн анги)
- 2 хувь цээж зураг
- Оюутны багийг удирдах багшийн талаар сургуулиас өгсөн тодорхойлолт /овог нэр, зэрэг цол, мэргэжил, заадаг хичээл, ажилласан жил зэргийг тусгасан байх/
- Оролцогч багийн хураамж 450,000 төгрөг/Дөрвөн зуун тавин мянган төгрөг/ төлсөн баримт(Жич: Оролцогч багнь хураамжийг бүртгүүлэхээр ирэхдээ бэлнээр тушааж болохоос гадна “Жандагсүрэн сан” ТББ-ын Хаан банкны 5174001099 тоот дансанд шилжүүлж болно)
Долоо. Олимпиадыг дүгнэх, шагнахжурам
7.1 Олимпиадад оролцогч оюутнуудыг хувийн дүнгээр болон багаар (оролцогч 5 оюутны онооны нийлбэрээр) байр эзлүүлэн дүгнэнэ.
7.1.1 Хувийн дүнгээр байр эзлүүлэх: Нэг болон хоёрдугаар үеүдээс нийт 100 оноо цуглуулах боломжтой ба оролцогчдыг цуглуулсан нийт онооны нийлбэрээр эрэмбэлэн байр эзлүүлнэ.
7.1.2 Сургуулиудыг багийн дүнгээр байрэзлүүлэх: Тухайн сургуулиас оролцож байгаа баг тус бүрийн оюутнуудын хувийн онооны нийлбэрээр тухайн багийн оноо гарах ба оролцогч сургуулиудыг багийн онооны дарааллаар эрэмбэлэн байр эзлүүлнэ.
7.2 Шагнал урамшуулал:
7.2.1 Оюутнуудын цуглуулсан хувийн оноог дүгнэж, байр эзлүүлэн урамшуулна.
- Нэгдүгээр байр, нэг оюутан, өргөмжлөл, 1 500 000 төгрөг,
- Хоёрдугаар байр, хоёр оюутан, өргөмжлөл, тус бүр 1 200 000 төгрөг
- Гуравдугаар байр, хоёр оюутан, өргөмжлөл, тус бүр 800 000 төгрөг
- Шагналт байр, арван оюутан, өргөмжлөл, тус бүр 300 000 төгрөг
7.2.2 Багийн онооны нийлбэрээр оролцогч сургуулиудыг байр эзлүүлж, урамшуулна.
- Нэгдүгээр байр, Хүндэт өргөмжлөл, Шилжин явах цом
- Хоёрдугаар байр, Хүндэт өргөмжлөл
- Гуравдугаар байр, Хүндэт өргөмжлөл
7.2.3 Тусгай шагнал
- “Шилдэг оролцогч баг”, нэг баг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- “Шилдэг илтгэгч”, нэг оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- “Уран сэтгэгч”, нэг оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
- “Шилдэг удирдагч багш”, нэг багш, Гадаадад сургалтанд суух эрх, өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
- “Шилдэг гадаадын оролцогч” нэг оюутан, өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
- “Шилдэг ивээн тэтгэгч”, нэг, өргөмжлөл
Найм. Олимпиад зохион байгуулах комисс
Олимпиад зохион байгуулах комиссын дарга нь ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор байх ба комисс нь БСШУЯ-ны дээд боловсролын хэлтэс, Монголын Их Дээд Сургуулиудын консорциум, Монголын Менежментийн Холбоо, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн” сан, Монголын Бүтээмжийн Төвөөс томилогдсон гишүүд, олимпиадад оролцогч их, дээд сургуулиудаас сонгогдсон шүүгч, хөндлөнгийн хянагчдаас бүрдэнэ.
Хаяг: Хөдөө ажахуйнихсургууль, Эдийнзасаг, бизнесийн сургууль, Менежментийнтэнхим,207 тоот өрөө,
Харилцах утас: 99156615; 99828236; 99082644; 99152552