Мэргэжлийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд диплом олгов
ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн төгсөгчдөд диплом олгох ёслол өнөөдөр /2015.09.24/ боллоо. Мэргэжлийн зэргээ амжилттай хамгаалсан 25 төгсөгчдийн дипломыг ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МДМЗС-ийн захирал Б.Баттөр нар гардуулан өгч, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүслээ. Дашрамд сонирхуулахад сүүлийн хоёр жилийн дотор магистр, докторын түвшинд суралцагчдын тоо нэмэгдэж, нийт суралцагчдын 25,2 хувьд хүрээд байгаа нь томоохон амжилт юм.
Энэхүү ёслолын ажиллагаанд Мьянмар улсын Боловсролын шинэчлэлийн төлөөх үндэсний эвсэлийн төлөөлөл оролцлоо. Тэд “Бүхнийг боловсролын төлөө” иргэний нийгэмлэгийн үндэсний эвсэлийн тусламжтайгаар манай улсын боловсролын байгууллагатай танилцахаар иржээ. Багш, оюутан, суралцагч, бодлого тодорхойлогчид гэсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй дээрх төлөөлөгчид 9-р сарын 21-25-ныг хүртэл манай улсад ажиллаж байна.