Ном залах ёслол боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2015-10-08 10:57:51

Ном залах ёслол боллоо
АНУ төдийгүй олон улсад өргөн хэрэглэгддэг “Мал амьтдын тэжээл, тэжээллэг” сэдэвт сурах бичгийг залах ёслол өнөөдөр /2015.10.06/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

ХААИС, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ногоон алт төслийн хамтран хэрэгжүүлж буй “Бэлчээрийн менежментийн сургалтын материал, хөтөлбөрийг сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах” дэд төслийн хүрээнд ОУ-д өргөн хэрэглэгддэг хоёр сурах бичгийг орчуулан олны хүртээл болгож байгаа юм.

Тус бүтээлийг 29 эрдэмтэн судлаач орчуулан, 15 хүн хянан тохиолдуулж, хэвлэлийн эх бэлтгэхэд оролцож ажилласан байна. Энэнхүү арга хэмжээнд академич Ч.Содномцэрэн, Ногоон алт төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, СБЗА-ны дарга Б.Буянзаяа болон багш, судлаач, оюутнууд оролцлоо.

 Өнгөрсөн 2-р сард доктор, профессор Жерри Л.Холечек, Рекс Д.Пеипер, Карлтон Х.Хербел нарын туурвисан “Бэлчээрийн менежмент: үндсэн зарчмууд ба туршлагууд” сурах бичгийн 6 дахь хэвлэл Монгол хэлнээ орчуулагдан, нийтийн хүртээл болгож байсан билээ. Бэлчээрийн талхлагдал, доройтол, бэлчээрийн зохистой ашиглалтын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед тус сурах бичигт өгүүлсэн бэлчээрийн менежментийн онол, дэлхийн улс орнуудын туршлагыг Монголчуудын бэлчээр нутгаа ашиглаж ирсэн олон зуун жилийн уламжлалт арга ухаантай хослуулах нь манай орны бэлчээрийн менежментийн хөгжилд зохих хувь нэмэр оруулна гэдгийг тус номыг орчуулагч, багш онцолж байлаа.