Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна.

Нийтлэгч : .
Огноо: 2015-10-08 13:33:40

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна.

 
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 20 дахь удаагаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Бүртгэл 10 сарын 12-ны өдрийг дуустал явагдах бөгөөд дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ. Үүнд:
  1. Нэг байгууллагаас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  2. МОSA-ийн гишүүн байгууллага болон инкубаторын компаниудын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  3. Бэлтгэх сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй орно.
Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.