ШУТИС-ийн “эрдмийн чуулган”-ы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан “Эрдмийн шувуу” цомын тӨлӨӨх
“мэдээлэлд суурилсан шинэ менежмент” сэдэвт
оюутны эрдэм шинжилгээний
xIV бага хурлын удирдамж
Нэг. Зорилго
Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ
Эдийн засаг, бизнесийн удирдлагийн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн их дээд сургуулиуд, хөдөө орон нутгийн салбар их дээд сургуулиудын бакалаврын дамжааны оюутнууд хамрагдана.
Гурав. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
- Шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
- “Төсөл “ хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд тулгуурласан илтгэл хэлбэртэй байна.
- Хуралд багаар оролцож болох бөгөөд нэг баг дээд тал нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Эрдэм шинжилгээний илтгэл нь нүүр хуудастай байх ба тухайн хуудсанд дараах мэдээллийг багтаасан байна. Үүнд:
· Илтгэлийн нэр
· Зохиогчийн овог нэр
· Сургууль, салбарын нэр
· Холбоо барих утас, e-mail хаяг
· Удирдагч багшийн нэр, цол зэрэг
- Үндсэн хуудсуудад Header&Fooder ашиглахгүй байх
- Илтгэлийн үсгийн өндөр 12-тойгоор Arial фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр 15 хүртэл хуудас байна.
- Илтгэл нь агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.
- Судалгааны ажилд ашиглагдсан материалын эх сурвалжийг нарийн тодорхой тусгаж өгөх
- Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага хангасан материалуудыг байр эзлүүлнэ.
Дөрөв. Эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалт
- Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай зохион байгуулагдана.
- Оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2016 оны 3-р сарын 21-ны дотор info@oyunchimeg.com, oyun_tod@yahoo.com мэйл хаягаар илгээнэ.
- Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2016 оны 3-р сарын 25-ны Баасан гарагийн 18.00 цаг хүртэл Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 203 тоотод хүлээн авна.
- Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100000 төгрөг байна.
- Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2016 оны 04-р сарын 01-ны баасан гарагт зохион байгуулна.
- 2-р шатанд нийт 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт 2016 оны 04-р сарын 11-ны даваа гарагийн 14.00 цагт Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 205 тоотод эхэлнэ.
Тав. Шагнал, урамшуулал
- Тэргүүн байр - 1 мөнгөн шагнал, цом, диплом
- Дэд байр - 2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
- Гутгаар байр - 2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
- Шагналт байр -5 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- Эхний 5 байрын удирдагч багш нарт Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал урамшуулал олгоно
Уралдааныг зохион байгуулах комисс
ü ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
ü “Mongolian Investment Holding” групп “Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч”сан
Холбоо барих хүмүүс, утас:
ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар 203 тоот өрөө, Д.Оюунчимэг, А.Аюуш, Д.Оюунгэрэл, Ц.Гүнбилэг
Утасны дугаар:88010880, 88827779, 88082869, 99185753
Е-мейл: info@oyunchimeg.com, oyun_tod@yahoo.com, ayush_8@yahoo.com, tsgunbee@yahoo.com
Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.mn, www.erdmiinshuvuu.org.mn хаягуудаас үзэж болно