Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өдөрт зориулж өнөөдөр /2016.03.01/ 19:30 цагаас Монгол HD ТВ-ээр лекц, танилцуулга хийнэ. Тэрээр АСЕМ гэж юу вэ, АСЕМ-ийн уулзалтыг Монголд зохион байгуулахын ач холбогдол зэрэг сэдвээр танилцуулга хийх юм. Нэвтрүүлэг Ерөнхийлөгчийн twitter, facebook-ээр шууд дамжуулагдах аж. Дашрамд сонирхуулахад Боловсролын яамнаас нийт оюутан, сурагчдад АСЕМ-н тухай мэдэх, судлах даалгавар өгсөн байна.