" ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.
Санаачлагч: Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч: БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс
Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум,
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Зорилго
Сургалтын тогтолцооны харилцан үйлчлэлийг хангаж, түүний зорилтыг хэрэгжүүлэн, чанарын хувиргалтанд хүргэх үндсэн хүчин зүйл нь сургалтын технологи бөгөөд, сурах үйл явц нь танин мэдэхүйн онцгой хэлбэр юм. Иймээс сургалт нь хүмүүнээс байгалийн үзэгдэл, юмсыг танин мэддэг сэтгэц, физиологийн дотоод нарийн үйл явц, түүний зүй тогтол, тэдгээрт тулгуурласан онол, баримтлал, зарчмуудадаар дамжин амжилтанд хүрэх үндэстэй юм. Энэ үүднээс сургалтын онол, үзэл баримтлал, зарчмын тулгуур асуудлыг дээд боловсролын сургалтанд хэрэгжүүлэх онол, аргазүйн асуудлуудыг нэгтгэн дүгнэх, ололт, арга туршлагыг нийтийн хүртээл болгох
Сэдвийн хамрах хүрээ:
- Олон улсад сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд гарч байгаа ололт амжилт, үндсэн чиглэл, хандлага
- Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тавигдаж байгаа эрэлт, шаардлага,
- Сургалтын онол, үзэл баримтлалууд түүний хэрэглээ,
- Сургалт танин мэдэхүйн үйл явц болох нь,
- Сургалтын сэтгэл зүйн үндэс, түүнийг сургалтанд хэрэгжүүлэх асуудал,
- Сургалтын технологи, боловсролын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад шийдвэрлэх хүчин зүйл болох нь,
- Дээд боловсролын сургалтын арга, хэлбэрүүдийг боловсронгуй болгон хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх,
- Сургалтын зарчмуудыг хэрэгжүүлэх арга хэлбэр,
- Сургалтын уламжлалт технологийн шинжилгээ,
- Е- сургалт түүний мөн чанар, боломж, түүний давуу ба сөрөг тал,
- Сургалтын технологийн хөгжилд багшийн үүрэг,
- Сургалтын технологийн хөгжилд, сургалтын байгууллага, удирдах байгууллагын үүрэг, удирдлага, зохион байгуулалтын ажлууд
- Сургалтын үйл явцыг судалгаанд суурьлах,
- Сургалт удирдлага, жолоодлогт үйл явц болох нь, түүнийг хэрэгжүүлэх ,
- Сургалтыг төлөвлөх , зохион байгуулах, үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ,
- Сургалтын технологийн тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур
- Сургалтын технологийн инноваци, бүтээлч туршлага,
- Бусад
Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, илтгэлийн нэрийг 2016 оны 3-р сарын 15-ны дотор, илтгэл (өгүүллийн) хураангуйг 2016 оны 3-р сарын 25 -ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар иүүлнэ үү. ЭШ-ний хуралд биеэр оролцох боломжгүй хүмүүс илтгэлээ ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.
Хураангуй нь доорх агуулгыг илэрхийлж байвал зохино:
- Судалгааны ажлын зорилго
- Шийдвэрлэсэн асуудал, түүний онол практикийн ач холбогдол
- Шинэлэг, дэвшүүлж байгаа зүйл,
Илтгэл ( өгүүлэлд ) доорх үндсэн шаардлага тавигдана:
- Дээд боловсролын сургалтын технологийн онол, аргазүйн, зарчмын чанартай, ерөнхий асуудлыг хөндсөн байх,
- Судалгаа, туршилт, баримтанд тулгуурлах,
- Гарсан дүгнэлт, дэвшүүлэх санал зөвлөмж нь онол, практикийн нийтлэг ач холбогдолтой, шинэлэг байх,
- Энд хавсаргасан эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах,
- Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.
Илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр зааврын дагуу бичиж, 2016 оны 4-р сарын 30 –ны наана ирүүлсэн байвал зохино. Хурлаас өмнө эмхэтгэлийг хэвлэх тул хугацаанаас хоцорсон илтгэлийг хүлээж авах боломжгүйг анхаарна уу. Судлаачид хамтарч болон байгууллага нэгжээ төлөөлөн илтгэл бэлтгэж оролцож болно. Илтгэлүүдийг хурлын хэлэлцүүлэгт оруулах эсэх асуудлыг редакцын комисс шийдвэрлэж хариу өгнө. Илтгэгч нар 50000 төгрөгийн хураамж төлнө. Шилдэг илтгэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Илтгэлийн товчлолыг “power point” програмаар бэлтгэж, хурлаас 5 хоногийн өмнө файлаар ирүүлэх.
ӨГҮҮЛЛИЙН НЭР
(18pt хэмжээтэй Bold том үсгээр мөр голлон бичнэ. )
Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 14pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)
Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, салбар, тэнхимийн нэр, судалгааны ажлын салбар,чиглэл, байгууллага, аймаг хот, улс (12pt, мөр голлуулж бичнэ.)
Үндсэн сургууль, байгууллагын нэрийг товчлоод, салбар сургууль тэнхим, байгууллагын нэрийг товчлохгүй .
Зохиогчтой харьцах цахим хаяг (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж, доогуур зураасгүй бичнэ.)
Жишээ:
ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Ц.Оюуна,Н.Уранчимэгb*
аМагистрантур,докторантурын албаны ахлах мэргэжилтэн,
ШУТИС, УБ хот,Монгол улс
b*Чикаго-Монгол сургуулийн захирал, Чикаго хот, Америкийн Нэгдсэн Улс
Тайлбар:
a Нэгдүгээр зохиогч, * Бакалавр, магистр, докторант (суралцагч ),
b Удирдагч буюу 2-р зохиогч
Хураангуй
Монгол хэл дээр 300 хүртэл үгэнд багтаан, доорх агуулгыг илэрхийлсэн байх (10pt хэмжээтэй, italic- хэлбэрээр бичнэ). Үүнд:
- Судалгааны ажлын зорилго,
- Шийдвэрлэсэн асуудал, түүний онол практикийн ач холбогдол,
- Дэвшүүлж байгаа зүйл, түүний шинэлэг тал,
Түлхүүр үг
(10pt хэмжээтэй,Bold, өгүүллэгийн агуулгыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн ганц тоонд бичих)
Оршил (10pt хэмжээтэй, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Оршил нь өгүүллийн бичвэрийн 5 % орчим байна.
Оршилын үндсэн агуулга:
· Судалгааны зорилго, зорилт, (дэвшүүлсэн таамаглал),
· Тухайн асуудлын урьд өмнө судлагдсан байдал ( ишлэл авах),
· Судалгааны үндэслэл,тулгамдсан чухал асуудал болох,
· Судалгааны ач холбогдол,
· Дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг, бүтээлч тал,
Үндсэн хэсэгт судалгааны үр дүнг үзүүлнэ.
БҮЛГИЙН ГАРЧИГ (10pt хэмжээтэй, Boldмөр голлуулж, том үсгээр )
Дэд бүлгийн гарчиг (10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх
Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц
бөгөөд өгүүллийн бичвэрийн 60- 75%-ийг эзэлж байна.
Үүнд:
- Хэрэглэсэн судалгааны арга, аргазүй,
- Судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр,
- Үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй, хэрэгсэл
г.м. Уг аргазүйгээр судалгааг давтан үйлдэх боломжтой байх
Энэ хэсэгт судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг үзүүлнэ.
Хэлэлцүүлгэ
( Бичвэрийн 20- 30% байна )
Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн онол практикийн ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь дүгнэлт гаргах гол үндэслэл болно.
Дүгнэлт
(10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих)
Ашигласан материалын жагсаалт (9pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа
зэрэгцэх)
Ашигласан материалыг ишлэл татсан дарааллаар эсвэл цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан italic- хэлбэрээр бичнэ. Гурваас дээш хүмүүсийн хамтын бүтээлд эхний 3 зохиогчийн нэр, овгийг бичнэ. Жишээ нь:
1. Бурмаа А., Дармаа Б., Дашцэрэн Л ба бусад 2004 оны хүйтний улиралд Монголын хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирусийг тандан судалсан дүн. “ Халдвар судлалын Монголын сэтгүүл”2005.: №3(6): 1-15
2. Төмөрбаатар Н.,Балжинням Ш., Гөлгөө А ба бусад Материалын эсэргүүцэл. УБ.: 1996. 295х
Ашигдасан материалыг өгүүлэлд ишлэл авсан дарааллаар бичвэл дугаарыг [ ] дунд хаалтанд бичнэ:
[1] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986.с 775с.
[2] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. ‘’ Материалын эсэргүүцэл ’’ Улсын хэвлэл. УБ.: 1996. с. хх.259-268
[3] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. ‘’ Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа ’’ // ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29) 41Ц хх.56-65
Зохиогчийн тухай (9pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)
Төгссөн сургууль, мэргэжил, боловсролын зэрэг, эрдмийн цол, судалгааны ажлын чиглэл
Талархал
Зохиогчоор оруулах боломжгүй боловч судалгаа хийх, боловсруулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүст хандсан талархал.
Хавсралт
Хавсралтаар практик зөвлөмж, судлаач нарт тусламж болохуйц томъёоны гаргалгаа, судалгааны үр дүнгийн тооцоо зэрийг үзүүлж болно.
Өгүүллийг А4 хэмжээний 10 хүртэл нүүр хүртэл хуудсанд Windows/2000/XP/,“Microsoft Office2007” програмын "Times New Roman" фондын 10 pt өндрийг сонгож бичнэ. Хуудасны дээд, доод захаас 3 см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээнэ.
Жич: header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй. Зүйлийг шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байвал зохино.
Математик бичиглэлийг Equition программаар 10 pt өндөртэй бичих бөгөөд томъёог дээд доод талаасаа 10pt зайтай мөр голлуулах ба томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
Хүснэгт болон зураг-диаграмыг өгүүлэлд орсон дарааллаар нь дугаарлах бөгөөд гарчигийг 10pt хэмжээтэй italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ. Дүрслэлийн нэрийг мөрний голд , доор нь байрлуулах. Жишээ нь:
Хүснэгт 1.1 Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн
Зураг 3.1 Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм
График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг хар цагаанаар дүрсэлж, ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичлэгийн үсэгний өндөртэй адил байна.
Холбоо барих
УТАС: 96616500, Цахим хаяг: soyombo_alt2000@yahoo.com