“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАР- ЭРДЭМТНИЙ ЧАНСАА”
сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулна
Санаачлан зохион байгуулагч:
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч:
БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар
Шинжлэх Ухааны Академи
Зорилго
Эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг үндсэн хэлбэрийн нэг эрдэм шинжилгээний өгүүллийн өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтыг тодорхойлох
ЭШБ хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл:
ЭШБ хуралд үндсэн илтгэлээс гадна, доорхи асуудлын хүрээнд 15-аас илүүгүй илтгэлийг бэлтгэл комиссоос урьдчилан шалгаруулж, ЭШБ хурлын хэлэлцүүлэгт оруулна. Үүнд:
1. Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарын өнөөгийн түвшин, түүнд тавигдаж байгаа шаардлага,
2. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичлэгт гарч байгаа нийтлэг анхаарах зүйл, эрдэм шинжилгээний өгүүллийн чанар чансааг олон улсын жишигт хүргэх, монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад таниулах асуудал,
3. Эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвар, бүтээлийн чанарыг дээшлүүлэхийн тухайд хийвэл зохих удирдлага, зохион байгуулалтын ажлууд,
4. Судлаадын судалгааны ажлын онол- аргазүйн чадварыг дээшлүүлэх асуудал,
5. Эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбогдсон судалгааны ажлууд
6. Эрдэм шинжилгээний өгүүллийн цахим сан бүрдүүлэх ,
7. Бүтээлийн хулгайг арилгах асуудал,
8. Хурлын ерөнхий сэдвийн хүрээнд багтсан бусад асуудал
Хүлээгдэж буй үр дүн:
1. Манай орны эрдэмтэн судлаачдын бүтээн туурвиж байгаа “Эрдэм шинжилгээний өгүүлэл”-ийн чанар, өнөөгийн түвшин, тавигдаж байгаа шаардлага, түүнийг хэрэгжүүлэх талаар хийх ажил, зорилтын талаар зөвлөмж гаргах,
2. ЭШБ хурлын илтгэл, зөвлөмжийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олны хүртээл болгох,
Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, илтгэлийн нэрийг 2016 оны 3-р сарын 15-ны дотор, илтгэл (өгүүллийн) хураангуйг 2016 оны 3-р сарын 25-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар иүүлнэ үү. ЭШ-ний хуралд биеэр оролцох боломжгүй хүмүүс илтгэлээ ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.
Хураангуй нь доорх агуулгыг илэрхийлж байвал зохино:
- Судалгааны ажлын зорилго
- Шийдвэрлэсэн асуудал, түүний онол практикийн ач холбогдол
- Шинэлэг, дэвшүүлж байгаа зүйл,
Илтгэл ( өгүүлэлд ) доорх үндсэн шаардлага тавигдана:
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичилтийн өнөөгийн түвшин, тавигдах шаардлагыг олон талаас нь судалгаа, баримтанд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байх,
- Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг дээшлүүлэх, судлаачдын онол-аргазүйн чадварыг дээшлүүлэх арга замуудыг тусгасан,
- Дүгнэлт, дэвшүүлсэн санал, зөвлөмж нь онол, практикийн ач холбогдолтой, шинэлэг байх,
- Энд хавсаргасан эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах,
- Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.
Илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр зааврын дагуу бичиж, 2016 оны 4-р сарын 30 – ны наана файлаар ирүүлсэн байвал зохино. Хурлаас өмнө эмхэтгэлийг хэвлүүлэх тул, хугацаанааас хоцорсон илтгэлийг хүлээж авах боломжгүйг анхаарна уу. Судлаачид хамтран ба байгууллага нэгжээрээ илтгэл бэлтгэж оролцож болно. Нэг илтгэлийг төлөөлсөн илтгэгч 30000 төгрөгийн хураамж төлнө. Илтгэлүүдийг хурлын хэлэлцүүлэгт оруулах эсэх асуудлыг редакцын комисс шийдвэрлэж хариу өгнө. Шилдэг илтгэл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Илтгэлийн товчлолыг “power point” програмаар бэлтгэж, хурлаас 5 хоногийн өмнө файлаар ирүүлэх.
ӨГҮҮЛЛИЙН НЭР
(18pt хэмжээтэй Bold том үсгээр мөр голлон бичнэ. )
Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 14pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)
Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, салбар, тэнхимийн нэр, судалгааны ажлын салбар,
чиглэл, байгууллага, аймаг хот, улс
(12pt, мөр голлуулж бичнэ.)
Үндсэн сургууль, байгууллагын нэрийг товчлоод, салбар сургууль тэнхим, байгууллагын нэрийг товчлохгүй .
Зохиогчтой харьцах цахим хаяг (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж, доогуур зураасгүй бичнэ.)
Жишээ:
ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Ц.Оюуна,Н.Уранчимэгb*
аМагистрантур,докторантурын албаны ахлах мэргэжилтэн,
ШУТИС, УБ хот,Монгол улс
b*Чикаго-Монгол сургуулийн захирал, Чикаго хот, Америкийн Нэгдсэн Улс
Тайлбар:
a Нэгдүгээр зохиогч, * Бакалавр, магистр, докторант (суралцагч ),
b Удирдагч буюу 2-р зохиогч
Хураангуй
Монгол хэл дээр 300 хүртэл үгэнд багтаан, доорх агуулгыг илэрхийлсэн байх (10pt хэмжээтэй, italic- хэлбэрээр бичнэ). Үүнд:
- Судалгааны ажлын зорилго,
- Шийдвэрлэсэн асуудал, түүний онол практикийн ач холбогдол,
- Дэвшүүлж байгаа зүйл, түүний шинэлэг тал,
Түлхүүр үг
(10pt хэмжээтэй,Bold, өгүүллэгийн агуулгыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн ганц тоонд бичих)
Оршил (10pt хэмжээтэй, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Оршил нь өгүүллийн бичвэрийн 5 % орчим байна.
Оршилын үндсэн агуулга:
- Судалгааны зорилго, зорилт, (дэвшүүлсэн таамаглал),
- Тухайн асуудлын урьд өмнө судлагдсан байдал ( ишлэл авах),
- Судалгааны үндэслэл,тулгамдсан чухал асуудал болох,
- Судалгааны ач холбогдол,
- Дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг, бүтээлч тал,
Үндсэн хэсэгт судалгааны үр дүнг үзүүлнэ.
БҮЛГИЙН ГАРЧИГ (10pt хэмжээтэй, Boldмөр голлуулж, том үсгээр )
Дэд бүлгийн гарчиг (10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх
Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц
бөгөөд өгүүллийн бичвэрийн 60- 75%-ийг эзэлж байна.
Үүнд:
- Хэрэглэсэн судалгааны арга, аргазүй,
- Судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр,
- Үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй, хэрэгсэл
г.м. Уг аргазүйгээр судалгааг давтан үйлдэх боломжтой байх
Энэ хэсэгт судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг үзүүлнэ.
Хэлэлцүүлгэ
( Бичвэрийн 20- 30% байна )
Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн онол практикийн ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь дүгнэлт гаргах гол үндэслэл болно.
Дүгнэлт
(10pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих)
Ашигласан материалын жагсаалт (9pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа
зэрэгцэх)
Ашигласан материалыг ишлэл татсан дарааллаар эсвэл цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан italic- хэлбэрээр бичнэ. Гурваас дээш хүмүүсийн хамтын бүтээлд эхний 3 зохиогчийн нэр, овгийг бичнэ. Жишээ нь:
1. Бурмаа А., Дармаа Б., Дашцэрэн Л ба бусад 2004 оны хүйтний улиралд Монголын хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирусийг тандан судалсан дүн. “ Халдвар судлалын Монголын сэтгүүл”2005.: №3(6): 1-15
2. Төмөрбаатар Н.,Балжинням Ш., Гөлгөө А ба бусад Материалын эсэргүүцэл. УБ.: 1996. 295х
Ашигдасан материалыг өгүүлэлд ишлэл авсан дарааллаар бичвэл дугаарыг [ ] дунд хаалтанд бичнэ:
[1] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986.с 775с.
[2] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. ‘’ Материалын эсэргүүцэл ’’ Улсын хэвлэл. УБ.: 1996. с. хх.259-268
[3] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. ‘’ Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа ’’ // ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29) 41Ц хх.56-65
Зохиогчийн тухай (9pt хэмжээтэй, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)
Төгссөн сургууль, мэргэжил, боловсролын зэрэг, эрдмийн цол, судалгааны ажлын чиглэл
Талархал
Зохиогчоор оруулах боломжгүй боловч судалгаа хийх, боловсруулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүст хандсан талархал.
Хавсралт
Хавсралтаар практик зөвлөмж, судлаач нарт тусламж болохуйц томъёоны гаргалгаа, судалгааны үр дүнгийн тооцоо зэрийг үзүүлж болно.
Өгүүллийг А4 хэмжээний 10 хүртэл нүүр хүртэл хуудсанд Windows/2000/XP/,“Microsoft Office2007” програмын "Times New Roman" фондын 10 pt өндрийг сонгож бичнэ. Хуудасны дээд, доод захаас 3 см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээнэ.
Жич: header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй. Зүйлийг шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байвал зохино.
Математик бичиглэлийг Equition программаар 10 pt өндөртэй бичих бөгөөд томъёог дээд доод талаасаа 10pt зайтай мөр голлуулах ба томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
Хүснэгт болон зураг-диаграмыг өгүүлэлд орсон дарааллаар нь дугаарлах бөгөөд гарчигийг 10pt хэмжээтэй italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ. Дүрслэлийн нэрийг мөрний голд , доор нь байрлуулах. Жишээ нь:
Хүснэгт 1.1 Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн
Зураг 3.1 Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм
График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг хар цагаанаар дүрсэлж, ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичлэгийн үсэгний өндөртэй адил байна.
Холбоо барих
УТАС: 96616500, Цахим хаяг: soyombo_alt2000@yahoo.com