ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Г.Уянга
Огноо: 2016-03-16 12:37:18

ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна.
 

Үүнд: 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Тэтгэлгээр суралцуулах боломжтой мэргэжлийн чиглэлийг суралцуулах түвшин тус бүрээр харуулсныг эндээс (19.06 KB)  татаж үзнэ үү.

Тавигдах шаардлага

Бакалавр:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэймэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Магистр, доктор:

Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх баримт бичиг

Бакалавр:

  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын хуулбар;
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Магистр, доктор:

  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна)
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Хамгийн сүүлд ажиллаж буй эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүйтодорхойлолт;
  4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалт);
  5. Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
  6. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
  7. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах байхгүй бол хавсаргахгүй байж болно;

Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэлwww.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ.  Бүртгүүлэхдээ Системд нэвтрэх эрх нээхӨргөдөл бөглөж илгээх гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.

Бүртгэлийн хураамж 10 000 ₮;

Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (Жишээлбэл: Лаос, бакалавр гэх мэт) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дансны нэр: БШУЯам н.с.
Дансны дугаар 900015431 
 

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу. 

Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг Баримт бичигт тавигдах шаардлага–ын III бүлэгт заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл Илгээгдсэнтөлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална. 

Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.

Системд нэвтрэх эрх нээх” гарын авлагыг эндээс татаж танилцана уу.
Цахим өргөдөл бөглөж, илгээх гарын авлагыг эндээс татаж танилцана уу.
Цахим өргөдөлд татаж оруулах Баримт бичигт тавигдах шаардлага-г эндээс (24 KB)  татаж III бүлэгтэй танилцана уу.
Мөн та эдгээр гарын авлагуудтай цахим бүртгэлийн системийн (www.esis.edu.mn/grant) нүүр хуудас дахь “ГАРЫН АВЛАГА цэснээс танилцах боломжтой. АРЫН

Сонгон шалгаруулалт

Бакалавр:

Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн хичээл, оюуны чадварын сорилгын нэгдсэн тест болон англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Бичгийн шалгалт тус бүрт 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон шалгуулагч ярилцлагад орно.

Мэргэжлийн чиглэл

Шалгалт

Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалалМэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер болон бусад инженер

1.    Математик + оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент

1.    Хими + оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй

1.    Оюуны чадварын сорилго
2.    Англи хэл

Соёл, урлаг

1.    Мэргэжлийн шалгалт
2.    Англи хэл

Бичгийн шалгалтын огноо, байршлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагт багтаан бүртгэлийн системээр болон бүргүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Бичгийн шалгалтын дүн, ярилцлагад орох шалгуулагчийн цагийн хуваарийг шалгалтын дараа бүртгэлийн системээр болоншалгуулагчийн цахим шуудангаар хүргүүлнэ. 

Магистр, доктор

Магистр, докторт суралцахаар шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн, ярилцлагад орох иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын цагт багтаан цахим бүртгэлийн системээр болон бүртгүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ. 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. 

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 1800-1209, 51-266428, 96988899 утсаар лавлана уу.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

 

Эх сурвалж: http://www.meds.gov.mn/post160315