ВЬЕТНАМ, ЛАОС БОЛОН КУБА УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Үүнд:
Тавигдах шаардлага
Бакалаврт:
Магистр, докторт:
Бүрдүүлэх баримт бичиг
Бакалавр:
Магистр:
Бүртгэл
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэлwww.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.
Бүртгэлийн хураамж 10 000 ₮;
Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (Жишээлбэл: Лаос, бакалавр гэх мэт) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Дансны нэр: БШУЯам н.с.
Дансны дугаар 900015431
Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.
Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага”–ын III бүлэгт заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана.
Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална.
Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.
Сонгон шалгаруулалт
Бакалавр:
Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн хичээл, оюуны чадварын сорилгын нэгдсэн тест болон англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Бичгийн шалгалт тус бүрт 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон шалгуулагч ярилцлагад орно.
№ |
Улс |
Мэргэжлийн чиглэл |
Шалгалт |
1. |
Вьетнам |
Мэргэжлийн чиглэлээс шалтгаална / бүртгэлийн дараа мэдээлнэ |
1. Мэргэжлийн хичээл + оюуны чадварын сорилго |
2. |
Лаос |
Мэргэжлийн чиглэлээс шалтгаална / бүртгэлийн дараа мэдээлнэ |
1. Мэргэжлийн хичээл + оюуны чадварын сорилго |
3. |
Куба |
Анагаах ухаан |
1. Хими + оюуны чадварын сорилго |
Бичгийн шалгалтын огноо, байршлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагт багтаан бүртгэлийн системээр болон бүргүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Бичгийн шалгалтын дүн, ярилцлагад орох шалгуулагчийн цагийн хуваарийг шалгалтын дараа бүртгэлийн системээр болоншалгуулагчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Магистр, доктор
Магистр, докторт суралцахаар шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн, ярилцлагад орох иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын цагт багтаан цахим бүртгэлийн системээр болон бүртгүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 1800-1209, 51-266428, 96988899 утсаар лавлана уу.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Эх сурвалж: http://www.meds.gov.mn/post1603012-1