Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутан Т.Булгамаагийн амжилтууд
2016.03.16
Тунгалагтуяа овогтой Булгамаа нь Агроэкологи сургуулийн Байгалийн аялал жуулчлалын 4-р ангид суралцдаг. Уулын спортоор 2015 оноос эрчимтэй хичээллэж байгаа бөгөөд тус хугацаанд Хэнтий нурууны ноён оргил Асралт Хайрханд өөрийн сургуулийн тугийг амжилттай мандуулсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт орших Их-Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг /3491м/ хайрханд 5 уулчдын хамт цаг агаарын маш хүнд нөхцөлд 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 цаг 42 минутанд авиралтыг эхлэж, 14 цаг 15 минутанд оргилыг амжилттай эзэлж сургуулийнхаа тугийг амжилттай мандуулсан билээ.
Тунгалагтуяа овогтой Булгамаагийн гаргасан амжилт:
· 2015 Уулын спортын эрчимт алхалтын залуу тамирчин
· 2015 оны шилдэг уулын слуб (UB Hiking)
· Ноён уулын авиралт
· Сонгино Хайрхан авиралт
· Баянзүрх Хайрхан авиралт
· Чингэлтэй Хайрхан авиралт
· Асралт Хайрхан авиралт
· Мөнхсарьдаг авиралт