Биотехнологийн улсын III олимпиадын шилдэгүүд тодров
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас /МААБС/ зохион байгуулсан Биотехнологийн улсын III олимпиад /2016.03.30/ болов. Тус олимпиадад биотехнологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ХААИС, МУИС, ШУТИС, MIU, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 140 гаруй оюутан оролцсон юм. Нээлтийн үеэр МААБТС-ийн захирал О.Баатарцогт хэлэхдээ “Биотехнологи бол XXI зууны тэргүүлэх Шинжлэх ухааны салбар. Тиймээс чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү олимпиадыг зохион байгуулж байна. Энэ салбар шинжлэх ухааныг МУ-ын эдийн засгийн хөшүүрэг болохуйц хэмжээнд хүргэхэд мэргэжилтэн, судлаач бүрийн оролцоо чухал. Та бүхэн энэ салбарын ирээдүйн мэргэжилтнүүд. Олимпиадад оролцсоноор зөвхөн өөрийгөө сорих биш мэдлэгээ хуваалцах, хамтран суралцах, ямар түвшинд байгаагаа мэдэх зэрэг олон боломжийг олж авна гэдэгт итгэж байна” гэв. Олимпиад ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан бөгөөд оюутнууд МААБТС-ийн судалгааны лабораториудтай танилцлаа. Энэ удаагийн олимпиадыг АПУ компани ивээн тэтгэсэн юм.
НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:
I байр ХААИС-ийн МААБС-ийн БИОТЕХНОЛОГИЙН 4-р курсийн оюутан Х.Ундрах
II байр ХААИС-ийн МААБС-ийн БИОТЕХНОЛОГИЙН 4 курсийн оюутан Л.Цэрэндэжид
III байр МУИС-ийн 3-р курсийн оюутан Д.Буниа
БАГИЙН ТӨРӨЛД:
I байр ХААИС-ийн 1-Р БАГ
II байр МУИС-ийн 1-Р БАГ
III байр ШУТИС-ийн 2-Р БАГ тус тус шалгарлаа.