“Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” нээлттэй семинар болов
“Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” нээлттэй семинар өнөөдөр /2016.04.05/ Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Анхдугаар семинарт доктор Д.Дэлгэржаргал “Биотүлшний зориулалтаар ургуулсан улиас модны биомасс ба бүтээмжийг хэмжих, загварчлах” сэдвээр, доктор А.Гоомарал “Монгол орны хээрийн бүсийн арбускул мөөгөндөс судалсан дүн” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Д.Дэлгэржаргал нь АНУ-ын Висконсины их сургуульд ойн экосистемийн чиглэлээр, А.Гоомарал Япон улсын Тотторигийн их сургуульд Био-хүрээлэн буй орчны чиглэлээр докторын зэрэг тус тус хамгаалсан юм. Өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан судлаач, багш нар судалгааны арга зүй, мэдлэг туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Шинжлэх ухааны зөвлөлөөс дээрх нээлттэй семинарыг сар бүрийн эхний 7 хоногийн даваа гариг бүр зохион байгуулах юм.