ХААИС-ийн ОХ-ны тэргүүнээр Агроэкологийн сургуулийн 3-р курсийн оюутан Б.Бумбаярыг сонгов
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Оюутны холбооны XVIII их чуулган 4-р сарын 06-нд болов. Хуралд ХААИС-ийн 8000 гаруй бакалавр оюутны төлөөлөл болох 130 оюутан оролцож, тэргүүнээ сонголоо. ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр Агроэкологийн сургуулийн 3-р курсийн оюутан Б.Бумбаяр, дэд тэргүүнээр ИТС-ийн инженер, механикын 2-р ангийн оюутан М.Хонгорзул, хяналтын албаны даргаар Агроэкологийн сургуулийн Ландшафт архитектурын 2-р курсийн оюутан Н.Ганболд нарыг тус тус сонгов.