Оюутнууд бүтээлээ дэлгэлээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-12-23 18:36:09

Оюутнууд бүтээлээ дэлгэлээ

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, Ландшафтын архитектурын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ландшафтын архитектур-2015” үзэсгэлэн 12-р сарын 21,22-ны өдрүүдэд Хатан туул театрт болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд оюутнууд архитектурын график, зохиомж, уран зураг, ландшафтын дизайны хослол зохиомж, архитектурын төсөл, ландшафтын урлаг, хот суурин цэцэрлэгжүүлэлт, орон сууцны барилгын дизайн, өнгө судлал, монуметал чимэглэл зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн юм.

Оюутнууд өөрсдийн мөрөөдлийн орон сууцны хороолол, хаус, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт гайхамшигт санаа шийдэл агуулан урласан бүтээлээ сонирхуулав. Түүнээс гадна уран зураг, монутентал чимэглэл болон “содон хөшөө” бүтээл олны сонирхолыг татаж, дүрслэх урлагийн чиглэлийн мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн мэт сэтгэгдэл төрүүлж байв. Үзэсгэлэнг сургуулийн удирдлага үзэж, амжилт хүссэн юм. 

Мөн энэ үеэр оюутнууд мэргэжлээ олон талаар хөрвөх боломжтойг хэлж байлаа. Тухайлбал, хот төлөвлөлт, байгуулалт, барилга,  ногоон байгууламж, засал чимэглэл, соёл урлаг гээд олон салбарт ажиллах боломжтой гэлээ. Тус тэнхим байгуулагдаад 16 дахь жилдээ сургалт явуулж байгаа бөгөөд өдгөө 200 гаруй оюутан суралцаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр шилдэг оюутан, баг хамт олныг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧИД: Ахмад багш, доктор Ш.Болдбаатар, Ахмад багш, доктор Ц.Мөнхжаргал, Доктор С.Одонгэрэл, Багш Х.Мөнхтүвшин, А.Билгүүн, Э.Батзаяа, Б.Эрдэнэзул

 

1.    “Бүтээлч оюутан”

a.    Ландшафтын архитектур 2 курс Б.БАДРАЛ

b.    Ландшафтын архитектур 3 курс Б.АДЪЯАХҮҮ

c.    Ландшафтын архитектур 4 курс Б.ТОВУУ

d.    Ландшафтын архитектур 4 курс Д.МӨНХБАТ

2.    “Содон хөшөө”

a.    Нэгдүгээр байр. Б.БАЯРЧИМЭГ

b.    Тусгай байр. Б.МӨНХСҮХ

3.    “Чадварлаг дизайнерууд” тэмцээн /нийт 8 баг/

a.    Нэгдүгээр байр. Ландшафтын архитектурын 4 ангийн “Юндэн гөөгөө” баг /М.Батмөнх, С.Мөнхбаяр, Б.Мөнхмандах, Т.Дарамзагд/

b.    Хоёрдугаар байр. Ландшафтын архитектурын 4 ангийн “4 LAND” баг /А.Алтаншагай, Э.Даваахүү, Б.Балдорж, Н.Мөнх-Эрдэнэ/

c.    Тусгай байр. Ландшафтын архитектурын 3 ангийн “Дал 4 өндөр” баг /Э.Мөнхжавхлан, Б.Улам-Ундрах, Э.Ууган-Эрдэнэ, Э.Одхүү/

4.    “Ландшафтын архитектурын графикч” /Нийт 23 оюутан/

a.    Нэгдүгээр байр. Ландшафтын архитектурын 4 ангийн оюутан А.Алтаншагай

b.    Хоёрдугаар байр. Ландшафтын архитектурын 4 ангийн оюутан Б.Балдорж

c.    Тусгай байр. Ландшафтын архитектурын 3 ангийн оюутан С.Балдансэнгэ