ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Бакей Гавьяат эдийн засагч цол хүртлээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-12-28 15:51:48

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Бакей Гавьяат эдийн засагч цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийг ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2015.12.28/ Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга, ХААИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга А.Бакей Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртсэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өглөө.

А.Бакей нь 1984 онд ХААИС-ийг ХАА-н Эдийн засагч мэргэжлээр төгссөж, сургуульдаа багшилж эхэлсэнээс хойш багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, сургалт эрхэлсэн проректор, нийгэм, эдийн засаг эрхэлсэн проректор, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ХАА-н Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг алба хашиж ирсэн билээ. Энэ хугацаандаа 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол 2012 онд дахин нэр дэвшиж сонгогдсон юм.

Төрөлх сургуультайгаа үргэлж хамтран ажиллаж, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн хөгжилд оруулсан Таны хувь нэмрийг тус их сургуулийн үе үеийн төгсөгчид, удирдлага, хамт олон үргэлж үнэлж байдаг билээ.

 Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

ХААИС-ийн Захиргаа, нийт эрдмийн хамт олон