Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд мэргэжил дээшлүүлсэн багш нар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.

Нийтлэгч : О.Мөнхжаргал
Огноо: 2016-01-18 13:32:03

2015 онд Мал эмнэлэг, үржлийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөл хамтран төрийн мал эмнэлгийн байгууллагад ажиллаж буй малын эмч нарын дунд гадаадын их сургууль, мэргэжлийн байгууллагад мэргэжил дээшлүүлэх интерншип хөтөлбөрт хамрагдах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ.

 

Сонгогдсон 3 малын эмч маань (Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Отгонтөгс, Б.Баяртогтох, УМЭАЦТЛ-ийн малын эмч А.Улаанхүү 1-2 сарын хугацаанд Ирланд, Хонконгод амжилттай суралцан, олж авсан мэдлэг, мэдээллээ видео бичлэгээр хуваалцаж байна.