“Best of Mongolia-2015” шагнал гардуулах ёслол болов
“Best of Mongolia-2015” шагнал гардуулах ёслол 2016 оны 1-р сарын 15-нд болж, цахим санал асуулгад шилдэгээр шалгарсан 63 байгууллагын төлөөлөгч оролцов. ХААИС “Оны шилдэг улсын их сургууль” төрөлд 1960 саналаар тэргүүлж, дээрх шагналыг хүлээн авлаа. Шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаа гардуулан өгч, амжилт хүссэн юм.
Энэхүү санал асуулгыг Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, мэдээллийн www.khunnu.mn сайт хамтран зохион байгуулсан бөгөөд 64 төрөлд 1400 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500,0 саналыг өгч шилдгүүдийг тодруулсан юм.