Springer.com цахим хуудсыг хэрхэн ашиглах вэ

Нийтлэгч : .
Огноо: 2016-01-20 11:21:24

Springer.com цахим хуудсыг хэрхэн ашиглах вэ

Эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнгээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран нийтийн хүртээл болгох, өөрийн судалгааны чиглэлээрх мэдээлэлтэй танилцах боломжийг олгодог www.Springer.com цахим хуудсыг хэрхэн ашиглах тухай сургалт 1-р сарын 17-нд боллоо.

Сургалтыг Магистр, докторын сургууль, дээрх байгууллагын Монгол дахь төлөөлөгч Л.Гантулга нар зохион байгуулж, бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралууд болон багш, судлаач, мэргэжилтнүүд оролцов.

  Тус цахим хуудсыг эрхлэн ажиллуулдаг ХБНГУ-ын SpringerOpen байгууллага нь дэлхийн 26 оронд салбартай, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас хоёрт эрэмблэгддэг. Одоогоор 2400 гаруй сэтгүүл, 100 мянган номтой бөгөөд жилд дунджаар долоон мянга орчим ном, зургаан зуу гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлээр сан хөмрөгөө баяжуулдаг аж. 

БСШУЯ тус байгууллагатай  гэрээ байгуулан дээрх сан хөмрөгийн 2200 сэтгүүлээс мэдээлэл авах эрхийг Монгол улсын төрийн өмчийн 5 сургууль, ШУА зэрэг байгууллагын багш, судлаачдад 5 жилийн хугацаатай олгоод байна. Мөн ХААИС PROTOCOL бүтээгдэхүүнийг нэг жилийн хугацаанд ашиглах эрхтэй гэрээ байгуулсан юм. Тиймээс багш, судлаачид 2200 сэтгүүл, PROTOCOL бүтээгдэхүүнээс хүссэн мэдээллээ авах боломжтой. Та бүхэн  www.springeropen.com хаягаар ажлын байрнаасаа нэвтрэн хүссэн мэдээллээ аваарай.