Тайваний их сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Нийтлэгч : .
Огноо: 2016-01-26 18:16:04

Тайваний их сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Тайбэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Хуан Куо Рун, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нар өнөөдөр /2016.01.16/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулиа танилцуулаад, Тайваний 4 их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Цаашид боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна гэв.

Ноён Хуан Куо Рун гэрээ байгуулсан их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулах зэргээр Монгол, Тайваний боловсролын салбарын гүүр болж ажиллахаа илэрхийллээ. Одоогоор манай улсаас Тайваньд 8000 гаруй оюутан суралцдаг бөгөөд суралцагчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа аж.