Алтаншагай охины дүү ХААИС-д үнэгүй суралцана

Нийтлэгч : .
Огноо: 2016-01-26 19:01:39

Алтаншагай охины дүү ХААИС-д үнэгүй суралцана

Долоон жилийн өмнө аавыгаа хорт хавдраар алдсан Б.Алтаншагай охин өнөөдрийг хүртэл хоёр дүүгээ боловсролтой болгохын төлөө зүтгэсээр байгаа юм. Түүнд туслахыг хүссэн олны дэмжлэгээр Ийгл телевиз, Ийгл.мн сайт “Алтаншагайд тусалъя” аяныг өрнүүлээд байгаа. Өнөөдөр ХААИС-ийн удирдлага сайн үйлсийн аяныг дэмжин Алтаншагай охины дүү Алтан-Өлзийд хүссэн мэргэжлээрээ үнэгүй сурах урилга гардууллаа. Хүүг ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, профессор Т.Даваажав хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм. Тэрээр сургуультайгаа эртнээс танилцан, мэргэжлээ зөв сонгож, амжилттай суралцахыг ерөөлөө.